Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“Ид шидийн Жаргалант гол: -50°C хэмд ч хөлддөггүй.”

“Ид шидийн Жаргалант гол: -50°C хэмд ч хөлддөггүй.”

Монгол Улсын хойд хэсэгт байрлах Хөвсгөл аймаг нь сүрлэг мөнх цаст уулс, гүн хөх Хөвсгөл нуур, өтгөн ногоон тайгын ой, өвөрмөц Цаатан хүмүүс, нам гүм байгаль, цэвэр тунгалаг үзэсгэлэнт байгалиараа алдартай. Хөвсгөл аймагт очсон жуулчид онгон дагшин байгальтай танилцаж, түүнийг “Монголын Швейцарь” гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд өвлийн гайхамшигт үзэсгэлэнт дүр төрхөөрөө олон улсын жуулчдын дуртай газар болжээ. Өвлийн аялал жуулчлал сонирхогчдод зориулан Хөвсгөл аймаг жил бүр “Хөх Сувд” мөсний наадам, “Хөвсгөл Кап” олон улсын мөсөн дээрх загасчлалын тэмцээн, “Цас ба цааны баяр” зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд байрлах Жаргант гол нь өвөл -50 хэм хүрсэн ч хөлддөггүй байгалийн гайхамшиг бөгөөд нутгийн иргэд түүнийг “амьд ус” хэмээн нэрлэдэг. Өвлийн улиралд уг гол нь дулаан орчин бүрдүүлдэг бөгөөд хүмүүсийн тогтмол очдог газар болжээ. Голын эргэн тойрон дахь цэцэг, ургамлууд ногоон өнгөөр гоёж, голоос гарсан уур мод, бутнуудыг цав цагаан үзэсгэлэнт дүр төрхтэй болгодог тул гэрэл зураг сонирхогчдын дуртай газар болдог байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн