Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монголын төлөөлөгчид Хятадад байрлах ДЭМБ-ын Төлөөлөгчийн газарт зочиллоо.

Монголын төлөөлөгчид Хятадад байрлах ДЭМБ-ын Төлөөлөгчийн газарт зочиллоо.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Очирбатын Дагвадоржоор ахлуулсан Монголын төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байрлах Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Төлөөлөгчийн газарт зочилж, 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Хятадын ДЭМБ-ын Төлөөлөгч Доктор Мартин Тэйлор болон бусад албаны хүмүүстэй уулзав.

Уулзалтын үеэр ДЭМБ-ын албаны хүмүүс Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагааны талаар танилцууллаа. Тус төвийн болон ДЭМБ-ын албаны хүмүүс Монголын төлөөлөгчдийн Хятадын эрүүл мэндийн тогтолцоо, хүн амын дунд өргөн тархсан халдварт бус өвчний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөн Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон бусад эрүүл мэндийн байгууллагуудын хооронд ноцтой онцгой байдал, олон нийтийн эрүүл мэндийн хямралд бэлэн байдлыг хангах чиглэлээрх хамтын ажиллагааны талаархи асуултад хариулсан юм.

Хятадын ДЭМБ-ын Төлөөлөгч Доктор Мартин Тэйлор Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Монгол дахь ДЭМБ-ын Төлөөлөгчийн газартай хамтран ажиллах эрмэлзлэлээ илэрхийлэв.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Очирбатын Дагвадорж Хятадад байрлах ДЭМБ-ын Төлөөлөгчийн газраас энэхүү айлчлалыг зохион байгуулж, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн бүтэц, үйл ажиллагаатай танилцах боломж олгосонд талархал илэрхийлэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн