Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“Оюун ухааны тойрог” хуульч сэтгүүлчдийн клуб Монгол Улсад нээлтээ хийлээ.

“Оюун ухааны тойрог” хуульч сэтгүүлчдийн клуб Монгол Улсад нээлтээ хийлээ.

Монгол Улсад хуульчид болон сэтгүүлчид хамтран “Оюун ухааны тойрог” хуульч сэтгүүлчдийн клубыг байгуулан, хууль эрх зүйн мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх зорилго тавьжээ.

Хуульчид болон сэтгүүлчдийн хамтын ажиллагаа зөвхөн хууль эрх зүйн мэдээллийн түгээх чанарыг сайжруулах төдийгүй нийгэмд томоохон өөрчлөлтүүдийг авчирдаг. АНУ-д байрлах “The Marshall Project” болон “ProPublica,” Их Британийн “The Bureau of Investigative Journalism,” Францын “Mediapart,” Герман улсын “Correctiv” зэрэг олон улсын хуульч-сэтгүүлчийн хамтын ажиллагааны байгууллагууд гайхалтай амжилт гаргасан. Түүнчлэн, Олон Улсын Шударга Сэтгүүлчдийн Консорциум (ICIJ) нь хуульчид, судлаачид болон сэтгүүлчдийн хамтын ажиллагааны хүчийг тод жишээ болгон харуулж байна. ICIJ нь авлига, хүний эрхийн зөрчил, хууль бусаар санхүүжилт урсгалын талаар дэлхий даяар илрүүлсэн ажлуудаар бодит өөрчлөлтүүдийг авчирчээ. “Оюун ухааны тойрог” клубын гишүүд Монгол Улсад ийм төстэй практик хэрэгжүүлэх цаг болсон гэж үзэж байна.

Сэтгүүлчдэд хууль зүйн зөвлөмж өгөх замаар хуульчид тэдний хууль эрх зүйн мэдлэгийг хөгжүүлж, хууль зүйн эрсдлээс зайлсхийхэд туслах бөгөөд шударга ёсыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. “Оюун ухааны тойрог” клуб зөвхөн мэдээлэл түгээх төдийгүй хуульчид, сэтгүүлчдэд зөвлөмж, гарын авлага олгож, эх сурвалжуудыг хамгаалах болон олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах стратегиудыг боловсруулах хууль зүйн хэрэгсэл олгохоор зорьж байна. Клуб нь мэдээлэл солилцооны үйл явцыг илүү үр дүнтэй болгох, зохион байгуулалттай шинэчлэл хийхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Энэхүү санаачилга нь хуульч сэтгүүл зүйн шинэ шатанд хүрч, олон нийтэд үнэн зөв, итгэлтэй мэдээллийг хүргэх, эерэг нийгмийн өөрчлөлтийг бий болгоход чиглэнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн