Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“Тогтвортой, Тэсвэртэй, Ногоон Хотуудын Төсөл” Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудэд хэрэгжүүлэхээр боллоо.

“Тогтвортой, Тэсвэртэй, Ногоон Хотуудын Төсөл” Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудэд хэрэгжүүлэхээр боллоо.

НҮБ-ын “Тогтвортой, Тэсвэртэй, Ногоон Хот” төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байна. НҮБ-аас боловсруулж, 20 улс оронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн уг төсөл нь одоогоор судалгааны шатанд явж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг, байгаль орчны судалгаа, хүлээгдэж буй үр дүнгийн талаар 2025 оны 1-р сарын 8-нд уулзалт болсон байна.

“Тогтвортой, Тэсвэртэй, Ногоон Хот” төсөл нь 2026 онд эхлэн таван жил хэрэгжих бөгөөд нийт 11 салбарын үзүүлэлтүүдийг агуулна. Салбарын үзүүлэлтүүдийн дагуу Дархан хотыг хурдацтай хөгжихөд таатай газарзүйн, хүн амын нөхцөл, ногоон орчны талбайг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжтой гэж үзэж, төсөлд хамруулах боломжтой хотоор сонгосон байна.

Төслийн нийт санхүүжилт нь 6.9 сая ам.доллар бөгөөд хот бүрт ямар хэмжээний санхүүжилт олгох нь тодорхойгүй байна.

Дархан сумын Засаг дарга Т. Тулгаагаас Дархан хот нь судалгаа явуулж, төслийг удирдан явуулсан хотоор илүү их санхүүжилт авах боломжтой гэдгийг мэдэгдсэн байна.

НҮБ-ын “Тогтвортой, Тэсвэртэй, Ногоон Хот” төслийн хаягдал менежментийн асуудал хариуцсан зөвлөх Б. Эрдэнэ нь төслийг хэрэгжүүлснээр ойролцоогоор 60,000 хүн шууд болон дам байдлаар ашиг хүртэх бөгөөд, хүлэмжийн хийн ялгарлыг 8 сая тонн хүртэл бууруулж, 300,000 га газар ойжуулалт болон нөхөн сэргээх ажиллагаанд оруулах төлөвтэй гэдгийг онцолсон байна.

Төслийн багт Дархан суманд тулгамдаж буй асуудлуудыг тэргүүлэх чиглэлд тавих саналуудыг танилцуулсан бөгөөд эдгээр нь ундны усны хангамж, усны чанар, ногоон талбайн хамгаалалт, хог хаягдлын ангилал, саарал ус ашиглах, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хамарсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн