Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорлоо.

Хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорлоо.

2025 оны нэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Буянт-Ухаа спортын ордонд 71 дэх удаагийн эрэгтэйчүүдийн болон 28 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 24 байгууллагын 108 тамирчин 10 жингийн ангилалд өрсөлдсөн юм. Энэ үеэр 2024 оны шилдэг шүүгчийн шагналыг хүртсэн, Олон Улсын Шүүгчийн зэрэгтэй, “Бөртэ Чоно” шагналт Л. Одгэрэл шүүгчид цом гардуулсан байна. Л. Одгэрэл нь Йорданы Амман хотод болсон Хүндийн өргөлтийн Залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд шүүгчээр ажиллажээ. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин М. Анхцэцэг 2020 онд өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн Олон Улсын Спортын Мастер О. Төгс-Эрдэнэд “Алтан бүс” шагнал гардуулсан байна.

Эрэгтэйчүүдийн +102 кг жингийн ангилалд Олон Улсын Спортын Мастер М. Мөнх-Оргил Рэнцэнсамбуу 20 дахь удаагаа алтан медаль хүртсэн бол -102 кг жинд А. Алексей 16 дахь алтан медалиа хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд М. Анхцэцэг өөр нэгэн алтан медаль нэмсэн байна. Тэрбээр медалиа гардан авахдаа “Цаашид олон улсын тэмцээнд оролцохгүй. Гэхдээ дотоодын тэмцээнүүдэд үе үе оролцох бодолтой байна. Олон жил бэлтгэл сургуулилтаа хийсэн тамирчин хүний хувьд спортоо гэнэт орхих боломжгүй. Тиймээс бэлтгэлээ үргэлжлүүлж, хүссэн үедээ дотоодын тэмцээнд оролцохоос гадна залуу тамирчдыг амжилтад хүрэхэд тусална” хэмээн онцолсон юм.

2025 оны Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр эрэгтэй, эмэгтэй ангилалд “Алдар” спорт хорооны баг тамирчид тэргүүлж, Хан-Уул дүүргийн баг удааллаа. Харин хүрэл цомыг Өвөрхангай аймаг болон “Батсол” компанийн багууд хүртжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн