Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

2024 онд Монгол Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

2024 онд Монгол Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Монгол Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 2024 онд 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдлээ

Урьдчилсан дүнгээр Монгол Улсын уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 2024 онд 22.8 их наяд төгрөгт хүрсэн нь 2023 онтой харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Тодруулбал:

  • Чулуун нүүрс болон хүрэн нүүрсний үйлдвэрлэл 834.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн,
  • Металлын хүдрийн үйлдвэрлэл 509.1 тэрбум төгрөг буюу 4.9 хувиар өссөн байна.

Уул уурхай, олборлох салбарт:
Зэсийн баяжмал (металлын агууламжаар), баяжуулсан нүүрс, чулуун нүүрс, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдрийн баяжмалын үйлдвэрлэл 2023 оны мөн үетэй харьцуулахад 12.0-50.6 хувиар өссөн байна. Харин мөнгөний баяжмал, газрын тос, цэвэршүүлээгүй алт, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 5-32.5 хувиар буурчээ.

Боловсруулах салбарт:
Шохой, нүүрсний шахмал түлш, шингэн сүү, ус, ундаа, малын мах, цемент, архи зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-15.1 хувиар нэмэгдсэн байна. Гэвч спирт, металл цутгамал, гурил, тамхи, самнасан ноолуур, катодын зэс, ноолуурын сүлжмэл бүтээгдэхүүн зэрэг үйлдвэрлэл 4.2-46.3 хувиар буурчээ.

2024 оны аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл урьдчилсан тооцоогоор 32.2 их наяд төгрөгт хүрч, 2023 оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр өссөн байна.
Энэ өсөлтөд:

  • Уул уурхай, олборлох салбар 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн,
  • Цахилгаан, хий, уур болон агааржуулалтын хангамжийн салбар 191.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, борлуулалт (салбараар):
Урьдчилсан дүнгээр 2024 онд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт борлуулалт 50.4 их наяд төгрөгт хүрч, 2023 оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд:

  • Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн,
  • Цахилгаан, хий, уур болон агааржуулалтын хангамжийн салбарын борлуулалт 185.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

2024 онд уул уурхай, олборлох салбарын борлуулалт өмнөх оноос 2.7 их наяд төгрөгөөр давж, үүнд:

  • Металлын хүдрийн борлуулалт 1.8 их наяд төгрөгөөр,
  • Нүүрсний борлуулалт 996.5 тэрбум төгрөгөөр,
  • Бусад ашигт малтмалын борлуулалт 78.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Урьдчилсан дүнгээр Монгол Улс 2024 онд нийт 36.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулсан бөгөөд үүний 34.9 их наяд төгрөг нь уул уурхай, олборлох салбараас бүрдсэн байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын бүтцийг харвал:

  • 60.0 хувь нь нүүрсний олборлолт,
  • 35.6 хувь нь металлын хүдрийн олборлолт,
  • 3.1 хувь нь газрын тосны олборлолт,
  • 1.3 хувь нь бусад ашигт малтмалын олборлолт эзэлж байна.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл гэдэг нь тухайн тайлант хугацаанд зах зээлд борлуулах, эсвэл дотоодын эцсийн хэрэглээнд зориулан үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг хэлнэ.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагуудын тухайн тайлант хугацаанд борлуулсан бараа, үйлчилгээний хэмжээг илэрхийлнэ гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн