Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Татварын хуулийн хэрэгжилтийн асуудлаар хэлэлцэж байна.

Татварын хуулийн хэрэгжилтийн асуудлаар хэлэлцэж байна.

Татварын хуулийн хэрэгжилтийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна

“Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн байдал болон шаардлагатай өөрчлөлтүүд” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон татварын хуулиудын хэрэгжилтийг хянах, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хамтран зохион байгуулж байна.

Эхний хэлэлцүүлэг 2025 оны нэгдүгээр сарын 28-нд Төрийн ордонд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулагдав. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хэлэхдээ, “2020 оноос шинэчлэн батлагдсан Татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нь хялбаршуулсан татварын системийг бүрдүүлсэн хэдий ч зарим зохицуулалт нь татвар төлөгчдөд хүндрэлтэй, үр ашиггүй байгааг гомдоллож байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр Татварын ерөнхий газрын дэд дарга М.Рэгзэн, Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Б.Энхжин нар “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын арга хэмжээ” сэдвээр илтгэл тавилаа.

Татварын ерөнхий газрын дэд дарга М.Рэгзэн илтгэлдээ, “Татварын багц хууль 1992 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үеийн орлого, ашигт тохирсон татварын хувь хэмжээ, дүн нь хуулийн өөрчлөлт бүрээр мэдэгдэхүйц өөрчлөгдсөн” гэв. “Олон улсын дунджаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ 21.2 хувь байдаг. Харин Монгол Улсад өнөөгийн хуулийн дагуу борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош бол татварын хялбаршуулсан системээр борлуулалтын орлогынхоо 1 хувийг суутган, хөнгөлөлт чөлөөлөлтгүйгээр төлж байна. Харин 3-6 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар, 6 тэрбумаас дээш орлоготой компаниуд 25 хувийн татвар төлдөг” гэж тэрээр онцоллоо.

Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Б.Энхжин, “2023 оны байдлаар 158 мянга гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан судалгаагаар аж ахуйн нэгжүүд дундажаар орлогынхоо 10.1 хувийг татвар хэлбэрээр төлж байна” гэв. Мөн тэрээр, “Жижиг, дунд бизнесүүдийн татварын ачаалал 5-6 хувьтай байгаа бол томоохон компаниудын хувьд 12.8 хувь байна. Салбараар нь авч үзвэл уул уурхай 19.2 хувь, худалдаа 7.3 хувь, хүнс хөдөө аж ахуй 4.3 хувь, барилга 5.3 хувь, цахилгаан 4.3 хувийн татварын ачаалалтай байна” гэж дурдлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид татварын шинэчлэл хийхдээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүний нөөцийн асуудалд анхаарах, шударга, тэгш татварын зарчмыг хангах бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн даатгалын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, жижиг татвар төлөгчид орлогоо нуух нөхцөлийг арилгах, татвар төлөгчдийн хүрээг тэлэх оновчтой шийдэл олох, үндэсний үйлдвэрлэгчдэд уян хатан татварын бодлого хэрэгжүүлэхийг санал болголоо. Хэлэлцүүлгийг түр хугацаагаар завсарлуулсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн