2024 оны эцэст Монгол Улсын жилийн инфляц улсын хэмжээнд 9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.1 хувьтай гарлаа.
Жилийн инфляцыг бүрэлдэхүүнээр нь задлан харвал, хүнсний бус бүтээгдэхүүн 4.7 хувийн цэг, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 3.2 хувийн цэгийг тус тус бүрдүүлсэн байна.
Мөн 2024 оны урьдчилсан төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарсан. Монголбанкны мэдээлснээр, өмнөх оны урьдчилсан үзүүлэлтээр гадаад төлбөрийн дансны алдагдал 2,373 сая ам.доллар, санхүүгийн дансны ашиг 3,339 сая ам.доллар байсан байна.
Үүнээс гадна, өргөн хүрээний мөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн оны 12 дугаар сард 43.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.2 хувиар өссөн байна. Жилийн өсөлтөд Дотоодын цэвэр актив 16.2 хувийн цэг, Гадаадын цэвэр актив 1.1 хувийн цэгийг бүрдүүлжээ.
Банкуудын нийт зээлийн үлдэгдэл 12 дугаар сард жилийн өмнөхтэй харьцуулахад 35.5 хувиар өсөж, 36.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Тухайн сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 5.1 хувьтай байжээ.