Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол Улс Мөсөн Авиралтын Дэлхийн Цомын Гуравдугаар Шатнаас Гурван Медаль Хүртлээ.

Монгол Улс Мөсөн Авиралтын Дэлхийн Цомын Гуравдугаар Шатнаас Гурван Медаль Хүртлээ.

Монголын тамирчид Францын Шампань-ан-Вануаз хотноо болсон Олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны 2025 оны Мөсөн авиралтын дэлхийн цомын гуравдугаар шатнаас гурван медаль хүртлээ.

Монголын тамирчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Олон улсын хэмжээний мастер Ч. Мандахбаяр алтан медаль, харин Н. Хэрлэн хүрэл медаль хүртжээ. Ингэснээр Мандахбаяр дэлхийн цомын гурав дахь түрүүгээ хүртсэн бол Хэрлэн энэ цуврал дахь хоёр дахь хүрэл медалиа авсан байна. Эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Олон улсын хэмжээний мастер Н. Сэлэнгэ алтан медаль хүртжээ. Тэрээр дэлхийн цомын эхний гурван шатанд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байна.

Гурван шатны дараах байдлаар эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг Н. Сэлэнгэ тэргүүлж, харин эрэгтэйчүүдийн чансаанд Ч. Мандахбаяр хоёрдугаар байр, Н. Хэрлэн гуравдугаар байрыг эзэлж байна.

Тэмцээн 2030 оны Өвлийн олимпын наадмын зориулалтаар баригдсан талбайд болж, 18 орны 120 шилдэг тамирчин хурд, авхаалж самбаа, техникийн ур чадвараа сорьсон юм.

Мөсөн авиралтын дэлхийн цомын дөрөвдүгээр шат 2025 оны хоёрдугаар сарын 21-нд АНУ-ын Лонгмонт хотод, тавдугаар шат нь хоёрдугаар сарын 27-нд Канадын Эдмонтон хотод болох товтой байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн