Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс Мөрөн сумын агаарын чанарын мэдээг өдөр бүр гаргаж байгаа бөгөөд агаарын чанар “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Мөрөн сумын төвлөрөл жилээс жилд нэмэгдэж гэр хорооллын иргэд түүхий нүүрс их хэрэглэдэг болсон автомашины тоо нэмэгдсэний улмаас тоосонцорын хэмжээ нэмэгдсэн зэрэг нь агаарын бохирдол ихсэхэд хүргэжээ. Хэдийгээр Дулааны […]
Мэргэжлийн сүмогийн “Фүтагояма” дэвжээнд шинээр элсэн орж анхныхаа башёдоо барилдаж буй Рога Амартүвшингийн Амарсанаа жонокүчи зиндаанд уналгүйгээр долоон даваатайгаар тэргүүллээ. Тэрбээр Тэнэй хэмээх бөхтэй хүч үзэн давсанаар ийнхүү түрүүлэх болзлоо хангасан юм. Мэргэжлийн сүмод барилдсан анхны башёдаа уналгүйгээр түрүүлсэн Рога Монгол аав, Тува ээжтэй бөгөөд ээжийнх нь аав куреш бөхийн аварга Валерий Араптан юм. Өдгөө […]
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын засаг дарга Ц.Гансүх, ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Засаг даргын орлогч Ц.Баттогтох нар ХБНГУ-д айлчилсан юм. Айлчлалынхаа үеэр ХБНГУ-ын Бранденбург муж улсын Барут/Марктой хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Бранденбург муж улсын Хог боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна. Мөн түнш хотдоо Мөрөн хотын нэрэмжит гудамж нээх үйл ажиллагаанд оролцжээ. Барут/Марк хот […]
“Хилийн чанад дахь монголчуудын холбооны III чуулга уулзалт” болно Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ хамтран “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, […]
~Хөвсгөлийн Мөрөн хотын нэрэмжит гудамж Герман улсад нээгдэнэ~ ХБНГУ-ын Бранденбург муж улсын Барут-Марк хотын “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner StraЯe” буюу “Мөрөнгийн гудамж”-ийг байгуулахаар болжээ. Тус хот нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хоттой 2011 оноос хойш түншлэлийн харилцааг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн байна. Тиймээс түнш хотынхоо нэрэмжит гудамжийг нээх ёслолыг 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр зохион […]
~Хонконг, Казахстантай “ялтан шилжүүлэх гэрээ” байгуулна~ Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой 2016 онд “Ялтан шилжүүлэх гэрээ”, 2018 оны гуравдугаар сард “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийг тус тус байгуулсан юм. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын […]
Шинэ Зеландын парламентын ээлжит хуралдаанаар гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглолоо. Энэ талаар одоогоос жилийн өмнөөс хэлэлцсэн ч иргэд олон нийт, улс төрчид хоёр хуваагдсан тул хуулийг албан ёсоор хэлэлцээгүй байсан билээ. Шинэ Зеландын улс төрчид гадны иргэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь үнийн хөөрөгдөл үүсч байгаа гэж үзэж байгаа ажээ. Тус […]
Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксойгийн Монгол Улсад оршин байгаа ФЕТО байгууллагын талаархи мэдээлэлтэй холбогдуулан өгсөн хариултыг Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яамнаас бидэнд ирүүлсэн эхээр та бүхэнд хүргэж байна. ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд […]
Малайз улсын MH370 онгоцонд нийт 239 хүн зорчиж байсан бөгөөд 2014 оны гуравдугаар сарын 8-нд учир битүүлгээр сураггүй болсноор одоог хүртэл олдоогүй байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт /2018.07.30/ МН370 алга болсон хэргээр сүүлчийн мэдүүлгийг олон нийтэд ил болгосон юм. Уг мэдүүлэгт шинэ баримт, мэдээ байхгүй байгаад алга бологсдын гэр бүл гомдолтой байгаа бөгөөд үүгээр […]
~Манай Улс виз олгох нөхцөлөө хөнгөвчиллөө~ Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүнд “H” /хувийн хэргээр зорчих гадаадын иргэнд олгодог/ ангиллын 90 хүртэл хоногийн нэг болон хоёр удаагийн визийг зөвшөөрөлгүй олгож байхаар боллоо. Гадаадын хөрөнгө оруулагч, төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэд, гэр бүлийн гишүүн […]
Саяханы сэтгэгдэл