Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Сингапур дахь монголчуудын дунд Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Зургаа дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж буй уг тэмцээнд Сингапурт ажиллаж, амьдарч, сурч буй 100 гаруй Монгол гэр бүл, хүүхдүүдийн хамт оролцсон юм. Тэмцээнийг Монгол Улсын Соёлын элч Энди Вонг, “Resorts […]
АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх (H-2) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын талаас төрийн байгууллагуудын нэгдсэн зохицуулалтыг хангах үүднээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр нар болон ГХЯ, ХНХЯ, Вашингтон дахь ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон видео хурлыг энэ сарын 17-нд ГХЯ-нд зохион байгууллаа. […]
1. АНУ-ын “Эйч-2” (H-2) хөтөлбөр гэж юу вэ? Энэ хөтөлбөр нь АНУ-д гадаадын ажиллах хүчин богино хугацаагаар оруулж ирэх зохицуулалт бүхий дотоодын ажил олгогчийн санаачилгаар хэрэгждэг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын буюу “Эйч-2Эй” (H-2A), бусад салбарын буюу ”Эйч-2Би (H-2B) гэсэн визийн ангиллаар гадаадаас ажиллах хүч богино хугацаагаар, улирлын чанартай ажил эрхлүүлэхээр […]
Н-2 ангиллын визээр нэвтрэх эрх нээгдлээ. Монгол улсын Гадаад харилцааны яамнаас “Дөрөвдүгээр сарын 1-нээс АНУ-ын Н-2 виз мэдүүлэх эрх нээгдсэн талаар мэдээллээ. Энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласнаар Монгол Улс H-2A болон H-2B […]
Хавар ирж цаг агаар дулаарч буйтай уялдаад гол мөрөнд мөсний үзэгдэл улам идэвхижиж,цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, […]
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ITM-2018”, “HORECA-2018” үзэсгэлэнгүүдийн нээлтэд оролцлоо. “ITM-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн,”HORECA EXPO-2018″ зочлох үйлчилгээний салбарын үзэсгэлэн, зочлох үйлчилгээний мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Монголын аялал жуулчлалын холбоо, Зочид буудал, зоогийн газруудын холбоод БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр эдгээр үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг уламжлал тогтоод 10 гаруй жилийг үдэж байна. “ITM-2018” үзэсгэлэнгийн энэ […]
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Мөн шүлхий өвчний голомттой […]
Цэргийн дүйцүүлэх албыг 2018 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөний хэмжээг 5,070,990.0 /таван сая далан мянга есөн зуун ер/ төгрөг байхаар тогтлоо. Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах үйл хэрэгт суралцаж, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед […]
Монголчуудын үүх түүхийг харуулсан “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг “Ocean Pictures”-ийн хамт олон, таван жилийн хугацаанд бүтээж дуусчээ. Энэхүү бүтээлийг энэ сарын 31-нээс эхлэн кино театраар үзэгчдийн хүртээл болгох талаар уран бүтээлчид мэдээлэл хийв. Уг бүтээл нь Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолсон бүрэн […]
Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал энэ сарын 27-нд болж, “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаарх Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэв. “Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж хурлаас дүгнэжээ. Түүнчлэн иргэд, олон нийтийн болон Тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь […]
Саяханы сэтгэгдэл