Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Ахмадын тэтгэврийн зээлийн хүү 12 хувь болж буурлаа

Нийт тэтгэвэр авагчдын 90 гаруй хувьд нь тэтгэвэр олгодог Хаан болон Төрийн банкнаас өндөр настнууд 12 хувийн хүүтэй тэтгэврийн зээл авах боломж өнгөрсөн нэгдүгээр сард бүрдсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн тэтгэвэр олгодог бусад бүх арилжааны банкнуудаас мөн хувийн хүүтэй зээл авахаар боллоо.  Энэхүү бууруулсан хувь нь зөвхөн 12 сар хүртэлх тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг […]

“Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д бүртгэгдсэн Казак түмний БҮРГЭДИЙН БАЯР болно

“Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг энэ сарын 4-5-ны хооронд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын […]

2030 он гэхэд гялгар уут, хуванцар савыг хэрэглэхгүй байх шийдвэрт хүрчээ

Дэлхийн нийтээр байгаль хор хөнөөлтэй ауйн хэрэглээний зүйлсээс татгалзаж байгаа юм. Үүний жишээ Тайвань улс 2030 он гэхэд бүх төрлийн гялгар уут, хуванцарыг хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан байна. Тайвань 2030 оноос хойш бүх төрлийн гялгар уут, хуванцарыг бүр мөсөн хэрэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Үүний тулд хуванцар, гялгар уутыг үе шаттай хориглох 12 жилийн төлөвлөгөө гаргасан […]

Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас “Утаагүй” аян эхлүүллээ

АНУ-ын ЭСЯ-наас энэхүү аяныг агаарын бохирдлын идэвхтэй үеийн дараа ч утааны хор хөнөөлийн талаар олон нийтийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, мөн агаарын бохирдлын эсрэг авч болох богино болон урт хугацааны хариу арга хэмжээг сурталчлах зорилгоор эхлүүлж байгаа аж. Аяны хүрээнд долоо хоног бүр салбар салбарын мэргэжилтнүүдтэй фэйсбүүк лайв ярилцлага хийж, шууд дамжуулах, агаарын чанарын тухай баримт, […]

Улаанбаатар хотын иргэдийг 2019 оноос НҮҮРС хэрэглэхийг хориглов

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглолоо. Энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм. Сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг судалж ирэх долоодугаар сарын нэгний […]

Япон улсын ЭМД-ын тогтолцооны онцлог, давуу тал

2018 онд Эрүүл мэндийн салбарт “Эрүүл мэндийн даатгалыг Иргэн бүрт” уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Япон улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-ийн  Монголд  хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төслийн ахлах зөвлөх ноён Ямашита Мамору “Японы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо” сэдвээр сонирхолтой лекц уншиж сонордуулсан юм. Үүнд: 2016 оны 5-р сараас эхлэн […]

АНУ-ын ЭСЯ-аас H-2B визийг дөрөвдүгээр сараас олгоно гэв

АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад хөдөлмөр эрхлэх боломжтой Н-2А, Н-2В визийг дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор болжээ. Энэ тухай Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан залруулгад “АНУ-ын ЭСЯ-ны Консулын зүгээс нэгдүгээр сарын 19-ний хэвлэлд өгсөн мэдээлэлдээ шинээр гарч байгаа Н-2В виз олгож эхлэх хугацааны талаар залруулга оруулж байна. Н-2В визний дэлхийн хэмжээнд олгогдох дараагийн […]

Мэддэг хэрнээ мэддэггүй ХӨХ ХОТ-ын үнэт зүйлс

“Хөх хот” гэдэг бидний хувьд яг л алс хол, очиж үзээгүй ч сэтгэлд ойр аль нэг аймаг, сум шиг. Монголын Хөх хотын баруун хэсэгт орших Да Жао (DaZhao-Temple) хийдэд байрлах Sakyamuni хэмээх Будда бурханы мөнгөн барималын талаар товчхон хүргэе. DaZhao хийд бол Хөх хотын хамгийн эртний Төвдийн бурханы шашны томоохон сүм юм. Энэ хийд Өвөр […]

Аялал жуулчлалд өнгө нэмэх “Хөвсгөл нуурын өвлийн үзэсгэлэн” зохиогдоно

Хөвсгөл нуурын өвлийн үзэсгэлэнг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Мөсний баяр” 19 дахь жилдээ ирэх амралтын өдрүүдэд болно. Гадна дотны жуулчид иргэдийн нүдийг хужирладаг зүйл бол мөсөн хотхон байдаг. Өмнөх жилүүдэд Улаанбаатар, Хөвсгөл аймгийн уран бүтээлчид хамтран хийдэг байсан бол энэ жил зөвхөн нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг […]

Монгол иргэдийг Н2 виз хөтөлбөрт өргөнөөр хамруулахыг зорьж байна

ГХЯ-ны Консулын газар 2 дугаар сарын 26-ны өдөр “АНУ-ын Н2 визний хөтөлбөрт хамрагдах” сэдвээр форум зохион байгуулав. Форумын үеэр АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ж.Спэлберг, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УПЕГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нар мэдээлэл хийж, […]