Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Япон дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд уртасгасан цагаар ажиллаж байна

Шинэ төрлийн коронавирусний тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор Япон Улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллаж байна. Япон Улсад байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах Дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу. Токио дахь Элчин сайдын яам: 03-3469-2179, 03-3469-2195, 03-3469-2091, […]

Сар шинийн өдрүүдэд хот, хоорондын зорчих хөдөлгөөнийг хаалаа

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэл хийлээ. Сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, төрийн золголт, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, нутгийн зөвлөл, хамт олны золголт, […]

САЙН МЭДЭЭ: ГССҮТ-ийн эмч нар Ухань дах эмч нарт нэг өдрийн цалингаа хандивлав

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Манай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар “Нэг дэлхий-нэг хүч” гэсэн уриа дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж, амьдарч байгаа, ялангуяа Ухань хотод коронавирусийн халдвартай тэмцэж байгаа, өдөр шөнөгүй, нойр хоолгүй тэмцэж байгаа эмч нарт туслан нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргасныг дуулгаж байна.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай ЗАРЛИГ гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ […]

Ерөнхийлөгч “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргав

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг […]

Их Британид таван иргэн коронавирусийн халдвар авчээ

Их Британи коронавирусийн аюулын түвшинг нэмэгдүүллээ Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас 908 хүн амь үрэгдэж, 40 мянга гаруй хүн уг өвчний халдвар тээж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Францын нэгэн цанын баазад халдвар бүртгэгдэж, Их Британийн таван иргэн одоогийн байдлаар халдвар аваад байгаа юм. Иймээс тус улсын Засгийн газар өнөөдөр /2020.02.10/энэ асуудлаар хуралдаж, коронавирус нь тус […]

КОРОНАВИРУС: Иргэд, зорчигчдын анхааралд!

Шинэ төрлийн коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэгийн компаниуд БНХАУ руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд: АНУ-ын United Airlines компани 2 сарын 6-наас 3 сарын 28-ныг хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, […]

АНХААР: БНСУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд анхаар !

БНСУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын тархалтын эсрэг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна. БНСУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд анхаарна уу. БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт аялсан БНСУ болон гадаадын иргэд БНХАУ-аас шууд болон гуравдагч орны нутаг дэвсгэрээр дамжин БНСУ-д ирэх тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй.БНСУ-ын хилийн […]

СЭРЭМЖИЛ: Сүүлийн 14 хоногт БНХАУ-д аялсан иргэдийн анхааралд

Коронавирусийн тархалттай холбогдуулан зарим улс БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг өөрийн хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Үүнд тухайн улсаар дамжин өнгөрөх хамаарна. Одоогоор Солонгос, Япон, АНУ улсууд дээрхи шийдвэрийг гаргасан байна. Тиймээс зорчигч та бүхэн сүүлийн 14 хоногт Хятад улсад зорчсон бол дээрх улсууд руу зорчихгүй мөн өөр улс руу зорчих бол […]

Шенгений визийн мэдүүлэгт орсон өөрчлөлтүүд

2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс шинэчлэгдсэн Шенгений визийн кодекс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Шенгений богино хугацааны виз мэдүүлэхэд дор дурдсан өөрчлөлтүүд орсон болохыг уламжилж байна. Үүнд: Шенгений визийн маягтад хэсэгчилсэн өөрчлөлтүүд орсон бөгөөд шинэ маягтыг (DOCX, 49 KB) татаж авна уу Шенгений визийн хураамж 60 евро байснаас 80 евро болж нэмэгдсэн болно. 6-12 насны […]