Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ГХ-ны Сайд “Тээвэр зуучдын нэгдсэн холбоо”-ны төлөөлөлтэй уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 31-ний өдөр Монголын Тээвэр зуучдын нэгдсэн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсад хуурай боомт байгуулах боломж, түүний ач холбогдлын талаар санал солилцов. Монгол Улс нь НҮБ-ын АНЭЗНК-ын “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2016 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор олон улсын чанартай […]

Ази, Номхон далайн ИРГЭНИЙ НИСЭХИЙН сайд нар чууллаа

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийх үеэр Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын анхдугаар чуулга уулзалт”-нд оролцлоо. Ази, Номхон далайн бүс нутгийн 36 орны сайд, иргэний нисэхийн удирдлагууд, Олон улсын 8-н байгууллагын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү чуулга уулзалтаар иргэний агаарын […]

БИЧЛЭГ: Авто машины татвар, төлбөрийг ЦАХИМААР төлөх боломжтой

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. Үүнтэй уялдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн […]

Өмнөд Солонгосын хүүхдүүдэд КОФЕ уухыг хоригложээ

Өмнөд Солонгосын бага, дунд болон ахлах сургуулиудын цайны газарт энэ оноос кофе худалдаалахгүй байхаар болж магадгүй байна. Тодруулбал өнгөрөгч пүрэв гаригт болсон Эрүүл Мэнд, Нийгмийн Хангамжийн Хорооны Үндэсний Чуулганаар бага, дунд болон ахлах сургуулиудын цайны газарт кофе болонкофейны өндөр агууламжтай бүтээгдэхүүн зарахгүй байхаар болсон тухай саналыг хоол хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас дэвшүүлжээ. Уг шийдвэрийг […]

ФОТО: Дуучин К.Номинжин АНУ-аас мэндчилж байна

Унаган англи хэлтэй, зураг зурах авьяастай, цагаан хоолтон, бясалгагч гэх тодотголуудтай дуучин К.Номинжин уран бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанараараа бусдаас ялгардаг нэгэн. Энэ удаад дуучны талаар түр хойш тавья. Энэтхэгт байхдаа бодийн сахил Дээрхийн гэгээн Далай лам багшаас хүртэж, 7-8 настайгаасаа эхлэн өдөр бүр наад зах нь 30 минут эрхи тоолж, маани уншиж, нинжин сэтгэлийг өөртөө […]

ХАР ЧАВГА худалдан авахдаа анхаарна уу !

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 138 аж ахуйн нэгж, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдлаа. Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөв. Холбогдох […]

Монголын өсвөрийн цаначид МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

“Laussane 2020” залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох гүйлтийн цанын зорилтод өсвөрийн баг тамирчид Швецарь улсад 18 хоногийн хамтарсан бэлтгэлд гарлаа.  Энэхүү сургалт нэгдүгээр сарын 13-30-ны өдрүүдэд болсон юм. Өсвөрийн баг Олон улсын олимпын хорооны музейтэй танилцаж, орон орны сурагчидтай хамт англи хэл, түүх, биеийн тамирын хичээлд хамрагджээ. Мөн сургалтын үеэр зохиогдсон тэмцээн уралдаанд тэд амжилттай […]

Зөрчлийн оноо ХАСУУЛСАН ЖОЛООЧ нарын 60,8 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй

Хууль зүйн сайдын тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” батлагдан 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсад мөрдөгдөж эхэлсэн. Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандпартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах зорилготой энэхүү журмыг баримтлан ажиллаж байна. […]

Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу шилжинэ

НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн данс руу орно гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн билээ. Сангийн яам ажлын 45 хоногт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 655 мянга […]

Ховд аймгийн дэлгүүрүүдэд хуулийн хэрэгжилттэй холбоотой зөвлөмж өгчээ

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хуулиа мөрдье -21” аяны хүрээнд 350 гаруй аж ахуйн нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах зөвлөмжийг хүргэжээ. Тодруулбал, Ховд аймгийн хэмжээнд 308 дэлгүүр худалдаа үйлчилгээний газар, 30 гаруй вар паб, 12 зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг иргэдэд 1000 орчим постер  тарааж, зөвлөмж өгч ажилласан […]