Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг энэ сарын 2-4-ний хооронд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулна. Тус наадамд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, […]
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 11 сумын 787 айл өрх отроор явж байгаа бөгөөд эдгээр айл өрхөд жирэмсэн эх 28, өндөр настан 125, 0-5 насны хүүхэд 317, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 63 байна. Харин отроор 273024 мянган толгой мал явж байгаагаас бод 9578, бог 263446 толгой байгаа юм байна. Малчид 2017 онд өөрийн хэрэгцээнд өвс 50100 тн, […]
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн Олимпын наадам БНСУ-ын Пёнчан хотноо эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг, паралимпийн цанын төрөлд Б.Ганболд нар өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл өчигдөр “Пёнчан-2018”-нд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидад олимпийн […]
“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Бизнес уулзалтын үеэр ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хамтарсан үзэсгэлэнг гаргалаа. Үзэсгэлэнд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, НОСК, Улаанбаатар […]
Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах тавдугаар багийн хоёр цэцэрлэг энэ сарын 28-ны шөнө шатжээ. Тус цэцэрлэг нь 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулсаар 2018 он хүртэл дунджаар 1000 гаруй хүүхэд суралцсан байна. Энэ хичээлийн жилд 120 хүүхэд суралцаж байсан байна. Галын дуудлагын дагуу Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч галыг унтраасан байна. Одоогоор […]
Нийслэлд замбараагүй үйл ажиллагаа явуулж, охид бүсгүйчүүдийг биеэ үнэлэхийг өөгшүүлж байгаа саун, массажны газруудын талаар манай сонин удаа дараа нийтлэл бичиж, тухайн газар дээрээс нь сурвалжилсаар байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт “Дугаарын онцлох сэдэв”-ээрээ энэ асуудлыг дахин хөндсөн. Тэгвэл ЭЦА-ныхан НЦГ-ын ажилтнуудтай хамтран энэ сарын 19-28-нд саун, массажны газруудад шалгалт хийжээ. Энэ […]
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. Хөтөлбөрийн бүртгэл 2018 оны хоёрдугаар сарын 5-наас 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд явагдах бөгөөд гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд […]
Канадын магистр, докторын бүрэн санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тус тэтгэлэг нь Канадын Альберта их сургуулийн 2018 оны бүрэн тэтгэлэгт хөтөлбөр ба олон улсын оюутнуудад намар өвлийн магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Мөн тус тэтгэлэг нь зөвхөн гадаад оюутнуудад л нээлттэй ба нэг жилийг магистр, докторын хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулах зорилготой. Тодруулбар есдүгээр сарын 1-нээс тавдугаар […]
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.01.29) боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцож Монгол Улсын шүүхийн 2017 оны […]
2018 оны өвлийн олимпийн наадамд хамгийн олон орны хамгийн олон тамирчид оролцоно. Энэ оны өвлийн наадамд 92 орны 2925 тамирчин оролцохоор болсон нь аль аль үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоож байна. Өмнөх 2014 оны наадамд 2858 тамирчин 88 орноос оролцож байсан юм. Малайз, Сингапур, Эквадор, Эритреи, Нигери ба Косово Улсын баг олимпод анх удаагаа оролцох гэж […]
Саяханы сэтгэгдэл