Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, мэргэжлийн боксын рингэнд “King Tug“ нэрээр тулалдаж байгаа бөгөөд түүний жингийн дэлхийн чансаа шинэчлэгдэж 14 дүгээрт эрэмбэлэгдлээ. Тэрбээр “Шинэ чансаагаар 14 дүгээрт бичигдлээ. Улаан шугамнаас дээгүүр оржээ баярлалаа WBC” хэмээн сошиал хуудсаар дамжуулан мэдэгджээ. Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд дараалан есөн ялалт байгуулаад байгаа бөгөөд ойрын үед […]
Соёлын төв өргөөнд яг одоо “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” болж байна. Хэлэлцүүлэгт урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарынхан оролцож байна. Мөн НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн газарын албаны дарга Э.Болорчулуун, УИХ-ын гишүүн […]
Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог […]
Улаанбаатар хотод 21 байршилд 16,000 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд барихаар ажлууд нь хийгдэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд компани аж ахуйн нэгжүүдийн барилгын явц, дэд бүтэц, орон сууцны борлуулалт, хөрөнгө оруулалтын талаар санал бодлоо солилцсон юм. Хотын дарга С.Батболд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гэрээ байгуулан төсөв санхүүжилтээ […]
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас гаргасан захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд […]
Нэг ч үг хэлдэггүй хэрнээ үзэгчдийн хайрыг татаж чадсан робот бол “WALL-E”. Гэвч бодит амьдрал дээр “WALL-E” байдаггүй нь харамсалтай юм даа хэмээн боддог багачууд олон бий. Тэгвэл хүүхэд багачуудын төдийгүй томчуудын үзэх дуртай “WALL-E” хүүхэйлдэн киноны робот бодит амьдрал дээр хүнд өвчинд нэрвэгдсэн бяцхан жаалуудын өмнө амилжээ. Оддын дайн уран сайхны киноны “R2-D2” өөрөө […]
Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 675 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн. Тэгвэл тус хорооллын “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, алба хаагчид орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа. Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, цагдаагийн […]
Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр “Насны хишиг” тэтгэмжийг олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Халамжийн тухай хуулиар ахмадууддаа Цагаан сар, Улсын баяр наадмыг тохиолдуулж насны хишиг тэтгэмжийг олгодог. Энэ хуулийн дагуу хоёрдугаар сард багтаж Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад насны хишиг тэтгэмжийг олгоно. Тэтгэмжийг хугацаанд нь олгохоор Сангийн яамтай хамтарч […]
БНСУ-ын Пёнчан хотод өвлийн олимпийн наадам нээлтээ хийхэд 19 хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн олимпийн наадамд манай тэшүүрчид эрхийн нормативыг биелүүлж чадаагүй учраас оролцох боломжгүй болсон. Тэгвэл тэшүүрчин А.Зул оны өмнөхөн Беларусь улсад болсон олон улсын бөөн гараатай тэмцээнээс алтан медаль хүртжээ. Олон улсын бөөн гараатай “Fun to Mass-Stage 4” уралдаанд Англи, Франц, Беларус, Эстон, […]
УИХ-ын гишүүн Н.Оюундарь /2018.01.19/-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь төлөөлөгч Алекс Хайкенсд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлын хүрээнд хийсэн ажлуудаа […]
Саяханы сэтгэгдэл