Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хятадын Юньань мужийн “Мөсөн жаал”-ын мөрөөдөл биелж аавтайгаа амьдрахаар болжээ

Юньань мужийн Жаотун тосгоны бага сургуулийн сурагч сошиалд “мөсөн жаал” гэх нэрээр од болсон. Тарчигхан амьдралтай хэдий ч 100 онооны шалгалтад 99 авч өдөр бүр гэрээсээ сургууль хүртэл 4.5 км хүнд хэцүү замыг алхаж ирдэг нь олныг гайхшируулсан юм. Нүүр нь улайж, үс, сормуус нь битүү цантсан хүүг багш нь өхөөрдөж бас өрөвдөхдөө зургийг нь […]

АНХААР: Энэ сарын 21-25-ныг хүртэл -46 хэм хүрч хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээллээ. Ялангуяа, баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр буюу зарим газраараа цас орж, салхи шуурах ч агаарын хэм энэ сарын 20-ныг хүртэл төдийлөн чангарахгүй. Харин Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр -40 хэм давах хандлагатай байгаа гэнэ. Түүнчлэн энэ […]

Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрч 1.9 хувиар өссөн байна

Монгол Улсын хүн ам 2017 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж өмнөх оноос 59.8 мянган хүнээр буюу 1.9 хувиар өсчээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 75,734 хүүхэд төржээ. Үүний 74,328 буюу 98.1 хувь нь Монгол Улсад, 1,406 буюу 1.9 хувь нь гадаадад төрсөн гэж Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Төрсөн хүүхэд өмнөх оноос 3,648 […]

БНСУ дахь ажлын байрны мэдээллийг “ЦАХИМААР” авдаг болно

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын […]

Нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь ЦАСАН БҮРХҮҮЛ тогтсон байна

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Архангай аймгийн 12, Баян-Өлгий аймгийн 5, Булган аймгийн 12, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 14, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 9, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 27, Увс аймгийн 17, нийт 10 аймгийн 100 суманд “Цагаан зудтай” […]

Шадар сайд Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ алдахаас урьтан малчдад ӨВС, ТЭЖЭЭЛ хүргэе

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2018.01.15) өвөлжилт болон малын гоц халдварт өвчний мэдээлэлтэй танилцаж, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд яаралтай үүрэг өглөө. Энэхүү шуурхай хуралдаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогтбаяр нар оролцов. Шадар сайд Ө.Энхтүвшин нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, […]

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа МОНГОЛЧУУДТАЙ уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-нд тус улсад хийх албан ёсны айлчлал эхлээд байгаа билээ. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд тэрээр энэ мөчид БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийнхээ төлөөлөлтэй хийх уулзалтаа эхэллээ. Уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Ганболд, Байгаль орчин, аялал […]

Зурагт, Баянхошуу орчимд агаарын бохирдол их байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 1150 байна. Мөн Толгойт болон Зурагт орчимд агаарын чанарын индекс 762-867 байгаа бол Баруун 4 зам, 100 айл орчимд дунд зэргийн буюу 279-388 байна. Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд […]

УИХ-ын ажлын хэсэг НИЙСЛЭЛД ажиллав

УИХ-ын даргын захирамжаар УИХ, Байнгын хороо, дэд хороодоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль санаачлах, санал, дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан юм. Тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн дүүргүүдэд ажиллалаа. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын […]

Солонгос улсад 46212 Монгол иргэн оршин сууж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийх албан ёсны айлчлалаа өнөөдөр эхэлсэн. Тэрээр айлчлалынхаа хүрээнд БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзана. Үүнтэй холбогдуулан зарим тоо баримтыг хүргэж байна. БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын 46 212 иргэн /үүнээс эрэгтэй-22433, эмэгтэй 23779/ оршин сууж […]