Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэд шийднэ

Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор 2017 оны 12 дугаар сард  ЗГХЭГ-ын даргын тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь нас хохирох явдлыг таслан зогсоох санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж гарсан саналыг илтгэх […]

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь тус Ерөнхий сайд Ли Наг Енгийн урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд айлчлах юм. Ерөнхий сайдын айлчлалын зорилго нь гуравдагч хөрш болох БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, […]

Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтаа өнөөдөр Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн бол маргааш Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана. Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой уулзах уулзалт маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 15-ны 14 цагт Соёлын төв өргөөнд болно. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд соногчидтой цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсох юм.

Амттай чихэр эрүүл мэндийн ДАЙСАН ШҮҮ!

Амттан шимттэнд дурладаггүй хүүхэд багачууд, бүр томчууд ч бараг байхгүй л болов уу. Амттангүйгээр амьдралын сайхныг төсөөлөхөд ч бэрх. Гэвч үүнд хүнд хэрэгцээтэй зүйл бий болов уу? Идэхийнхээ өмнө энэ тухай бодож үзэв үү? Жаахан биеэ өвтгөхийг, тэр дундаа шүдний аймшигтай өвчнийг мэдрэхийг хүсэхгүй байгаа бол амттан шимттэнийхээ хэрэглээг багасгахыг зөвлөе. Тиймээс энэ удаа хүний […]

Хятадын “АЛИБАБА” групп 240 мянган ОНЛАЙН ДЭЛГҮҮРЭЭ хаалаа

Хятадын хамгийн том цахим худалдааны “Алибаба” групп өчигдөр “2017 оны Оюуны өмчийн эрхийг хамгаалах жилийн тайлан”-гаа олон нийтэд танилцууллаа. Тайланд дурдсанаар зөрчил илэрсэн 240 мянган онлайн дэлгүүрийг хааж, найдваргүй байж болох дэлгүүрүүдийн 97 хувийнх нь онлайн линкийг блоклосон. Мөн өнгөрөгч онд оюуны өмчийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдол 42 хувиар буурч, 10 мянган худалдан авалт бүрээс […]

ФОТО: ОХУ-ын Мөсөн баримлын наадамд Монголчууд тэргүүллээ

ОХУ-ын Новосибирск хотод энэ сарын 04-08-ны өдрүүдэд болсон мөсөн баримлын  наадамд Монголын уран бүтээлчид тэргүүн байр эзэлжээ. Энэ жил тус наадмыг Новосибирск хот үүсэн байгуулагдсаны 125 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд манай баг анх удаагаа оролцсон юм. Наадамд нийт дөрвөн орны 15 баг оролцсоноос тэргүүн байрын шагналыг манай баг “Эхлэл” бүтээлээрээ авсан байна. Бүх […]

Ардын Уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай БНСУ-д хагалгаанд орлоо

Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай өнөөдөр (2018.01.12) БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд оржээ. Ходоодны хорт хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хэр зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч хийгддэг байна. Бавуугийн Лхагвасүрэн гуайн хувьд өвчин нь гуравдугаар үе шатандаа орсон […]

Хууль бусаар буга, хадаран загас агнасан ЭМЧ НАРЫГ шалгаж байна

Цагдаагийн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэсийн албан хаагчид Сэлэнгэ аймагт хууль бусаар буга, хадран загас агнасан ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмчийг шалгаж байна. Тэд буу эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд тусгай хамгаалалттай газараас нэг буга, хоёр ширхэг хадран загас агнасан нь Эрүүгийн хуулийн 24.5.2-т заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл бий […]

ЗТ-ийн салбарт 2018-2020 онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ хэлэлцлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын байгуулах “Зам тээврийн салбарт 2018-2020 онд хамтран ажиллах “Санамж бичиг” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Зам, тээвэр хөгжлийн яаманд боллоо. Тус хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗТХЯ-ны Бодлого […]

Зөвшөөрөлгүй авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн […]