Швейцарийн Хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатны нээлтийн хурал энэ сарын 8-нд боллоо. Хурлаар PIE2 төслийн хоёр үндсэн үйл ажиллагаа болох сайн засаглал-төсвийн хөрөнгө оруулалт, төрийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох болон […]
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар /2018.01.10/ дараах асуудлыг хэлэлцлээ. Цэргийн албаны тухай хууль батлагдсаны дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай болсон байна. Журам батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэх юм. Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх […]
Зуу гаруй айл өрх газраа чөлөөлвөл Нийслэлийн “Баянхошуу дэд төв”-ийн дэд бүтэц, дулааны шугам сүлжээний ажил үргэлжлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ. Ингэснээр агаар хөрсний бохирдол ихтэй тус хорооны 300 гаруй айл өрх гал түлэхгүйгээр өөрийн газар дээрээ ая тухтай амьдрах боломжтой юм байна. УИХ-ын даргын захирамжийн дагуу Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг гарч ажиллаж […]
Хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд камержуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Нийслэл хотод камер, дохиоллын систем суурилуулдаг иргэн, байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл 56 хүнийг оролцуулсан “Нийслэл хотын камерын хяналт” нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний […]
2017 оны 12-р сарын 31-нээс 2018 оны 01-р сарын 08-ны хооронд Ховд аймгийн нийт нутгаар 2-7 удаа 0.03-4мм тунадас орж, тунадасны хамгийн их нь Жаргалант суманд 7.1 мм, Чандмань суманд 5.5 мм, Зэрэг суманд 4.2 мм, Манхан суманд 3.9 мм, Дуут суманд 3.6 мм, Мөнххайрхан суманд 3.5 мм, бусад нутгаар 0.5-3.0 тунадас орсон байна. 1-р […]
Татварын буцаан олголт буюу хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан мөнгөний 30 сая хүртлэх төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг буцаан авахдаа хэд хэдэн баримт бүрдүүлэх шаардлагатай. Шинээр барьсан орон сууц худалдан авсан иргэд анхны жилд өөрийн […]
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.01.10) хуралдаан 14 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай […]
МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, эсэргүүцлийн […]
БНХАУ-ын Жэйжань мужийн Жиандэ, Тонлу хотод эмэгтэй жолооч нарт зориулсан авто зогсоолтой болжээ. Ягаан өнгийн хүрээтэй уг зогсоол нь бусад хэвийн хэмжээтэй зогсоолоос 1.5 дахин өргөн гэдгээрээ онцлогтой. Учир нь эмэгтэй жолооч нар автомашинаа ердийн хэмжээтэй зогсоол байрлуулахдаа тааруу байдаг. Тиймээс илүү өргөн зогсоол хийж өгснөөр тэдэнд машинаа зогсоолд байрлуулахад хялбар болгосон гэж санаачлагчид ярьжээ. […]
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 04-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдаж байна. Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой. Цэргийн бүртгэлийн ажил зохион […]
Саяханы сэтгэгдэл