Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Болгарын алдарт зөнч Ванга 2018 оныг зөгнөжээ

Болгарын алдарт зөнч Ванга нас барахаасаа өмнө маш олон таамаглал дэвшүүлсний дотор 2018 онд дэлхий ямар байхыг төсөөлжээ. Гарах жилд дэлхийг юу хүлээж байна вэ? Үзмэрчийн үзсэнээр Европт дайн дажин, өвчин эмгэг, үер үүсч усанд автаж, болно. Үүний улмаас зарим газар нутаг усан дор орно. Ванга Европыг “хоосон” гэж үзсэн бөгөөд үүнийг шууд утгаар нь […]

Холер булчин задрах тахлаар өвчилсөн хүмүүсийн тоо 1 саяд хүрчээ

Булчин задрах тахал нь “Вибрио” хэмээх нянгаар бохирдсон хоол хүнс болон усаар дамждаг гэдэсний цочмог халдварт өвчин бөгөөд бохир заваан орчинд хурдацтай тархдаг байна.Иргэний дайны хөлд нэрвэгдээд бараг гурван жил болж буй Йемен улсад холер буюу булчин задрах тахлын халдвар авсан хүмүүсийн тоо нэг саяд хүрлээ гэж Олон улсын улаан загалмайн хороо /ОУУЗХ/ мэдэгдсэнийг “Шиньхуа” […]

Алмаазан хот буюу Германы Нёрдлинген хоттой танилцъя

Дэлхий дээр алмаазаар хучигдсан хот байдаг гэвэл гайхалтай сонсогдож байна уу? Хотын иргэд нь наранд гялтганан харагдах байшингуудынхаа хана туургыг аль хэдийнэ тоохоо больж, харин жуулчид л үзсэн харсан зүйлээ уулга алдан биширдэг аж. Нёрдлинген бол дэлхий дээр унасан солирын өрхөн дээр баригдсан Германы жижигхэн хот юм. Энэ газар геологичид болон NASA-гийн сансрын нисэгчдийн анхаарлын […]

Өмнөговь аймгийн Малчид Солонгост туршлага судаллаа

Өмнөговь аймгийн малчдын төлөөлөл БНСУ-д очиж туршлага судлаад ирсэн байна. Хоёр жилд нэг удаа “Малчдын зөвлөлгөөн”-ийг тус аймаг нь зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн зөвлөлгөөний үеэр 15 сумын малчдын төлөөллийг БНСУ-д аялуулах “Эрхийн бичиг”-ээр шагнасан юм. Тэд долоо хоногийн хугацаатай Солонгос улсад аялж, Чежү хотын хөгжил дэвшил, “Шинэ тосгон” хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаад […]

Албаныхан Сөүл хот дахь Монгол сургуультай танилцлаа

БНСУ-ын Сөүл хот, Ёжү хотын Боловсролын газар, Улаанбаатар хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан баг Сөүл хотын Боловсролын газрын урилгаар тус хотод айлчилж, боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, […]

Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр зөвшөөрөхийг эсэргүүцэх тухай НҮБ-ын тогтоолд АНУ хориг тавив

Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцэх тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд АНУ хориг тависан тухай ТАСС агентлаг мэдээлэв. Энэхүү тогтоолыг батлахыг Аюулгүйн Зөвлөлийн 14 гишүүн улс дэмжсэн бол АНУ хориг тавьсан байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй Японы дипломатч Коро Бессё мэдэгдэхдээ “Иерусалимын асуудлаарх тогтоолын төслийг 14 улс дэмжиж, ганц улс эсэргүүцлээ. НҮБ-ын Аюулгүйн […]

АНУ-д ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ осолдож зургаан хүн амиа алджээ

АНУ-ын Вашингтон муж улсад хоёр хурдны галт тэрэг замаасаа гарч, гүүрнээс унасны улмаас зургаан хүн амиа алдаж, 70 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар “Ассошиэйтед пресс” “агентлаг мэдээлжээ. Галт тэрэг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний зургаан цагт Вашингтон муж улсын Сиэтл хотоос хөдөлсөн бөгөөд Орегон муж улсын Портленд хотод 09:20 цагт хүрэх ёстой байжээ. Өглөөний […]

Фэйсбүүк компанид 12 хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөхийг хүсчээ

Монгол улсын Засгийн газар энэ оны эхний хагаст Фэйсбүүк компаниас 12 хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх хүсэлт гаргажээ. Өмнөх жилүүдэд таван хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөхийг хүсч байсан бол 2016 онд гурван хэрэглэгчийн мэдээллийг хадгалж байхыг хүсч байжээ. “Фэйсбүүк” компани 2017 оны жилийн эцсийн “Шилэн тайлан”-гаа гаргахдаа Засгийн газруудын хүсэлттэй холбоотой болон зохиогчийн эрхийн зөрчлийн мэдээллийг гаргадаг. […]

ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил албан ёсоор эхэллээ

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны даваа гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлсэн талаар ТАСС агентлаг уламжлав. Тус улсад санал хураалт болохоос гурван сарын өмнө сонгуулийн кампанит ажлыг эхлүүлдэг. Нэр дэвшигч 90 хоногийн хугацаанд албан ёсоор сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулж дэмжлэг авах, гарын үсэг цуглуулж, Сонгуулийн төв комисст гардуулан өгөх, олон нийтийн санал […]

Атлантагийн нисэх буудлын цахилгаан тасарч, бүх хөдөлгөөн зогсжээ

Дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх буудлуудын нэг Атлантагийн олон улсын нисэх буудлын цахилгаан тасарч, олон мянган зорчигч дамжин өнгөрөх хэсэг болон онгоцтойгоо гацжээ. Georgia Power компанийн эрчим хүчний байгууламжид гал гарснаас цахилгаан тасарч нисэх буудлын бүх үйл ажиллагаа зогссон аж. Галаас болж нисэх буудлын хоёр систем доголдсон бөгөөд нэг нь нөөц цахилгааны эх үүсвэр байжээ. […]