Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“Зөв амьдрах ухаан” төвийн тэргүүн Г.Загдааг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зөв амьдрах ухаан” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон менежер Г.Амарсайхан нарыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Хотын Захирагчийн хамт нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд байлцав. “Зөв Амьдрах Ухаан” ТББ нь орон […]

Чингисийн чулууны бичиг “Чингис хаан” музейд хадгалагдах боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санктпетербург дэх дэлхийд алдартай Эрмитаж музейд зочилсон билээ. Энэ үеэр Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд XIII зууны үед хамаарах Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн юм. […]

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан албан даалгавар гаргалаа

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай” албан даалгавар гаргалаа. Уг даалгаварт: Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цаг агаарын хоногийн дундаж температур 0 градусаас бага болж өвлийн нөхцөлд шилжсэнтэй холбогдуулан барилга байгууламжийн норм, нормативын шаардлагыг чанд сахиулж чанар, аюулгүй байдлыг хангаж, […]

Манай лус Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Кшиштоф Бойко болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нарын албаны хүмүүс байлцав. […]

“The Hu” хамтлагийн уран бүтээлчид “ЧИНГИС ХААН” одонгоо гардан авлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар ‘‘Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан’’ одонг хүртсэн ‘‘Хү хамтлагийн Америкийн Нэгдсэн Улс дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн […]

АНХААР: Шинэ Зеланд улсад оршин сууж буй, зорчиж буй иргэдийн анхааралд

Шинэ Зеланд Улсын Өмнөд аралд болсон цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас газрын гулгаа үүсч, хэд хэдэн замууд хаагдсан байна. Westland дүүргийн Иргэний хамгаалал, онцгой байдлын газраас мэдээлснээр олон тооны гадаадын жуулчид Баруун эрэг /West Coast/ -ээс зорчих боломжгүй болсон бөгөөд ялангуяа Franz Joseph болон Fox Glacier хотод жуулчид олноороо хашигдсан байна. Түүнчлэн Шинэ Зеланд Улсын […]

ОХУ: Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл […]

ЭЕРЭГ: Угаарын хийнд хордсон гэх дуудлага эрс багасчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Үүний […]

САЙН МЭДЭЭ: Он гарсаар 1658 хүний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний 11 сард нийт 4681 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 202 хүн амь насаа алдаж, 139 хүн гэмтэж бэртэн 26134 толгой мал, амьтан хорогдож, 48.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ. Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 29448 хүн, 5643 техник […]

Иракийн ерөнхий сайд Абдул Махди амлалтаа биелүүлээгүй учир огцорлоо

Иракийн парламент Ерөнхий сайд Адиль Абдуль Махдигийн огцрох өргөдлийг ням гарагт хүлээн авч шинэ сайдыг томилох хүсэлтийг Ерөнхийлөгчид илгээсэн билээ. Абдул Махди яг нэг жилийн өмнө Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орсон. Тэрбээр улс орон даяар өргөн хүрээтэй шинэтгэл хийх амлалт өгч гарч ирсэн боловч энэ амлалтдаа хүрч чадахгүй байсан учир олон нийт эсэргүүцэн жагсах болсон. […]