2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд Засгийн газрын тусгай хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдааны дараа Ерөнхий сайд олон нийтэд хандаж, гол шийдвэрүүдийг танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсанаас хойших 100 хоногийг тэмдэглэж, 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар Монгол Улс түүхэн амжилт үзүүлж, 81.8 сая тонн нүүрс экспортолсон талаар онцоллоо. 2024 оны улсын […]
Олон Улсын Валютын Сан (ОУВС)-аас Монголбанкны төв банкны үйл ажиллагааг Засгийн газартай хамтран, гэхдээ бие даасан байдлаар хэрэгжүүлснээр инфляцийг амжилттай хянаж, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой гэж зөвлөжээ. Монголбанк бие даасан байдлаа сайжруулах, хууль эрх зүйн шинэчлэл хийхэд анхаарлаа төвлөрүүлэхээр төлөвлөж буйгаа зарласан байна. Олон улсын байгууллагууд болон эдийн засагчид одоогийн тогтолцоо нь төв […]
Нийслэлд өдөрт 1-2 цагийн хугацаатай цахилгааны хязгаарлалт хийж буй. Өнөөдөр /2024.12.24/ 10:00-14:00 цаг хүртэл нийслэлийн зарим хороонд цахилгаан эрчим хүч хязгаарлаж, төлөвлөгөөт бус засварын ажлыг хийхээр болсныг “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-аас мэдээлэв.
Өглөөний 08:50 цагийн үед Багшийн дээдийн автобусны буудал сэлүүхэн байлаа. Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас эхлээд Арслантай гүүр, Багшийн дээдийн уулзвар хүртэл нийтийн тээврийн автобуснууд хөдөлгөөнд орсон байна. Сурагчдын амралт ба түгжрэл М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд зорчиж явсан Г.Нараа “Өнөөдөр өглөө замын ачаалал багассан нь анзаарагдлаа. Улаанхуарангаас хотын төв орж ирэхэд өдөр бүр […]
Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан болон Анхдугаар Үндсэн хуулийг баталсны 100 жилийн ойг энэ оны 11-р сарын 26-нд тэмдэглэнэ. 2023 онд Улсын Их Хурал энэхүү түүхэн ойг тэмдэглэх тогтоол баталж, арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тогтоолд ажлын хэсэгт Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлын талаар эрдэм шинжилгээний судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион […]
Монгол Улсын Засгийн газраас жуулчдын тоог нэмэгдүүлэх, дөрвөн улиралд жуулчид хүлээн авах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа: Агаарын тээврийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулахад 40 хүртэл хувиар бууруулах асуудлыг шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх. Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D зэрэглэлээр ажиллуулах, мөн Алтай Таванбогд, […]
Монголын уран сайхны кино “Шар Гэгээ” Олон Улсын Соёлын Кино Наадмаас (IMFF) “Шилдэг Драмын Уран Сайхны Кино” шагналыг хүртлээ. Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Шар Гэгээ” кино 2023 оны аравдугаар сард албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд энэхүү олон улсын наадамд тав дахь удаагийн шагналаа хүртжээ. Олон Улсын Соёлын Кино Наадам (IMFF) нь Австралийн Баруун Перт хотод жил […]
2023 оны Дэлхийн хурдан уншлагын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Санья хотод биечлэн оролцох хэлбэрээр зохион байгуулагдлаа. Монголын Оюуны Академийн ахлах багш, ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Б.Баасандорж Дэлхийн хурдан уншлагын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртжээ. Энэ тэмцээн нь жил бүр зохион байгуулагддаг Тони Бузаны хурдтай уншлагын аварга шалгаруулах тэмцээний нэг хэсэг бөгөөд унших […]
Монгол Улсын хүн амын 69 хувь нь хот суурин газар амьдардаг бөгөөд 48.9 хувь буюу 1.7 сая хүн Улаанбаатар хотод оршин суудаг. Мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулиудын 96 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Хотжилттой холбоотойгоор агаарын бохирдол, замын түгжрэл, усан хангамж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон […]
Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар цасны хэмжилтийн талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн дагуу, 12 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Тамсагийн хотгорын уулын бүс нутгуудад цасны зузаан 11-22 см байгаа бол говь болон тал хээрийн зарим суманд 1-10 см зузаантай цас оржээ. Зудын […]
Саяханы сэтгэгдэл