Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана.

Нийслэлд өдөрт 1-2 цагийн хугацаатай цахилгааны хязгаарлалт хийж буй. Өнөөдөр  /2024.12.24/ 10:00-14:00 цаг хүртэл нийслэлийн зарим хороонд цахилгаан эрчим хүч хязгаарлаж, төлөвлөгөөт бус засварын ажлыг хийхээр болсныг “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-аас мэдээлэв.

Сурагчдын амралт эхэлж, замын түгжрэл буурлаа.

Өглөөний 08:50 цагийн үед Багшийн дээдийн автобусны буудал сэлүүхэн байлаа. Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас эхлээд Арслантай гүүр, Багшийн дээдийн уулзвар хүртэл нийтийн тээврийн автобуснууд хөдөлгөөнд орсон байна. Сурагчдын амралт ба түгжрэл М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд зорчиж явсан Г.Нараа “Өнөөдөр өглөө замын ачаалал багассан нь анзаарагдлаа. Улаанхуарангаас хотын төв орж ирэхэд өдөр бүр […]

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож байна.

Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан болон Анхдугаар Үндсэн хуулийг баталсны 100 жилийн ойг энэ оны 11-р сарын 26-нд тэмдэглэнэ. 2023 онд Улсын Их Хурал энэхүү түүхэн ойг тэмдэглэх тогтоол баталж, арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тогтоолд ажлын хэсэгт Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлын талаар эрдэм шинжилгээний судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион […]

Монгол Улс жилийн 4 улиралд жуулчдыг хүлээж авах боломжийг бүрдүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас жуулчдын тоог нэмэгдүүлэх, дөрвөн улиралд жуулчид хүлээн авах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа: Агаарын тээврийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулахад 40 хүртэл хувиар бууруулах асуудлыг шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх. Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D зэрэглэлээр ажиллуулах, мөн Алтай Таванбогд, […]

Шар Гэгээ УСК “Шилдэг Драмын Кино” шагналыг хүртлээ.

Монголын уран сайхны кино “Шар Гэгээ” Олон Улсын Соёлын Кино Наадмаас (IMFF) “Шилдэг Драмын Уран Сайхны Кино” шагналыг хүртлээ. Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Шар Гэгээ” кино 2023 оны аравдугаар сард албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд энэхүү олон улсын наадамд тав дахь удаагийн шагналаа хүртжээ. Олон Улсын Соёлын Кино Наадам (IMFF) нь Австралийн Баруун Перт хотод жил […]

Улаанбаатар хот дахь PM2.5 түвшин ДЭМБ-ын зөвлөмжөөс 8 дахин өндөр байна.

Монгол Улсын хүн амын 69 хувь нь хот суурин газар амьдардаг бөгөөд 48.9 хувь буюу 1.7 сая хүн Улаанбаатар хотод оршин суудаг. Мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулиудын 96 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Хотжилттой холбоотойгоор агаарын бохирдол, замын түгжрэл, усан хангамж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон […]

8 аймгийн 20 сум зудын гамшгийн эрсдэлд байна.

Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар цасны хэмжилтийн талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн дагуу, 12 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Тамсагийн хотгорын уулын бүс нутгуудад цасны зузаан 11-22 см байгаа бол говь болон тал хээрийн зарим суманд 1-10 см зузаантай цас оржээ. Зудын […]

2025 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиуд.

2025 оны 1 дүгээр сарын 1-нээс Монгол Улсад дараах хуулиуд хэрэгжиж эхэлнэ. 2024 онд Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 660,000 төгрөг байгаа бол 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 792,000 төгрөг болно. Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1995 оноос хойш жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ […]

Монгол Улсын Ерөнхий сайд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 16 дахь удаагийн бага хуралд оролцоно.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын бага хурлын 16 дугаар чуулган (COP16) 2024 оны 12 дугаар сарын 2-13-ны өдрүүдэд Саудын Арабын Эр-Рияд хотноо болно. UNCCD-ийн COP16 нь чухал үйл явдлаас илүү глобал түвшний хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, газар болон гангийн тэсвэрлэх чадварыг хүн төвтэй хандлагаар хурдасгах боломж олгох түүхэн мөч болж байна. Монгол Улсын […]

Нийслэлийн анхны “Ажлын төв” үүд хаалгаа нээлээ.

2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар олон улсын стандартад нийцсэн үндэсний хөдөлмөрийн бирж болон нийгмийн үйлчилгээний платформыг хэрэгжүүлэх зорилт тавьсан байна. Энэхүү санаачилга нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар дамжуулан ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод анхны “Ажлын төв” 2024 оны 12-р сарын 9-нд үүд хаалгаа нээжээ. […]