Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ЭЕРЭГ: “Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа

“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав. Дарга Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор Гишүүд А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор […]

САЙН МЭДЭЭ: ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.07/ ээлжит мэдээлэл хийлээ. Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгээр иргэдэд 3 хоногийн хугацаанд нийт таван төрлийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан бөгөөд сувилалын газарт үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт болон шинжилгээ хийх юм. […]

Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид “ШИНЭ БАЙР”-нд орлоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын шав тавих ёслол боллоо. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй олон ажлын нэг нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажил юм. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш 31 жилийн хугацаанд тус барилгад үйл ажиллагаа явуулж байна. Уг барилгын […]

ОХУ: Хөл хорионы дэглэм зөрчвөл хорих ял эдэлнэ

ОХУ-ын төрийн дум коронавирусний эсрэг багц хуулийн төслийг батлаад байна. Энэхүү хуулинд иргэний хөл хорионы дэглэмийг үл ойшоосон үйлдэл бусад хүмүүсийн амь насаараа хохирох шалтгаан болсон тохиолдолд тухайн этгээдэд 7 жил хүртэлх хорих ял оногдуулах тухай заалт багтсан байна. Мөн коронавирустэй холбоотой худал, ташаа мэдээлэл тараасан хүнд 5 хүртэлх жилээр хорих ялыг оногдуулахаар байгаа юм. […]

Москва хотод оршин суугаа оюутан залуучуудын анхааралд

Москва хот болон Москва мужийн нийт оршин суугчид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд өөрийгөө тусгаарлах гэрийн дэглэмд шилжиж байна. Энэхүү дэглэмийн хүрээнд Москва хотын оршин суугчдад зөвхөн дараах тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрчээ. ҮҮНД, • эмнэлгийн яаралтай тусламж авах болон амь нас, эрүүл мэндэд нь шууд аюул тулгарсан бусад […]

Москва хотод хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОХУ-ын нийслэл Москва хотын захирагч Сергей Собянин ням гаригт мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-аас эхлэн нийслэл хотдоо хөл хорио тогтоох шийдвэрийг танилцууллаа. Тэрээр “Өнөөдөр миний бие COVID-19-ийн эрчимтэй тархалтаас сэргийлэх нэмэлт арга хэмжээний тухай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Москва хотын иргэд нас үл харгалзан гуравдугаар сарын 30-ын өдөр буюу даваа гаригаас эхлэн хөл хорио […]

Цар тахлын улмаас Консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлнэ

Дэлхийн нийтээр Covid-19 халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон гадаадын улс орнуудын Засгийн газраас тогтоож буй хөл хорионы дэглэмтэй холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат […]

Австрали болон Шинэ Зеландад оршин суугаа Монгол иргэд АНХААР!

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 565 (+111) тохиолдол бүртгэгдсэн (хэвлэлээр 637 хүрсэн мэдээ байна). Үүнээс 6 (+1) хүн нас барж, 46 (+3) хүн бүрэн эдгэрсэн бөгөөд бусад өвчтөний биеийн байдал тогтвортой байна. Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс […]

КОРОНАВИРУС: Италид нэг өдөрт 475 хүн нас баржээ

Итали улсад шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн 475 хүн нэг өдрийн дотор нас барсан тухай өчигдөр мэдээлсэн байна. Энэ нь тахлын дэгдэлт эхэлснээс хойш дэлхийн аль ч улсад бүртгэгдээгүй өндөр тоо юм. Нийт илэрсэн халдварын тохиолдлуудын тоог эндэгдлийн тоотой нь харьцуулахад Итали улсын үзүүлэлт хамгийн өндөр буюу 8 орчим хувьтай байна. Тус улсад өчигдрийн байдлаар халдварын […]

Вьетнам улс гадаадын иргэдэд виз олгохгүй гэв

“COVID-19” халдвараас сэргийлэх зорилгоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс гадаадын иргэдэд өнөөдрөөс /2020-03-18/ виз олгохгүй болсныг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв. Харин тус улсад визгүй зорчдог гадаадын иргэд урьдчилан эрүүл мэндийн үзлэгт орж, халдваргүй гэдгээ батлах тодорхойлолт авч Вьетнамын ЭСЯ-аар баталгаажуулсан байх шаардлагатай аж. Энэхүү журам нь дипломат болон албаны шугамаар зорчих иргэдэд хамаарахгүй юм. Түүнчлэн […]