Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг залилж байна!

Сүүлийн үед гадаад улс орнууд тухайлбал, БНСУ, Япон, АНУ, БНУУ, БНПУ, БНЧУ болон бусад орнуудад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө авах залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул Та бүхэнд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдрийн байдлаар БНСУ, Япон улсад албан ёсоор […]

Пусан хотод суугаа Монгол Улсын Консулын газраас анхааруулж байна

БНСУ-ын Пусан хотноо арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “АСЕАН-БНСУ”-ын дээд хэмжээний уулзалт болох ажээ. Уг арга хэмжээний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, харуул хамгаалалтын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай мэдээллийг Пусан хотод суугаа Монгол Улсын Консулын газраас анхааруулж байна. Иймд дээрх өдрүүдэд хувийн болон ажлын шугамаар Пусан хотод зорчих монгол иргэдийг паспорт, бичиг баримтаа биедээ […]

ДОРНОД: У.Хүрэлсүх Халх гол суманд ажиллав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж байна. Тэрээр “Шинэ сум” төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламж барьж ашиглалтад […]

Цаазаар авах ялыг халах талаар, дэвшилтэт туршлага солилцох Төв Азийн орнуудын уулзалт болов

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс (International Commission against the Death Penalty)-той хамтран Цаазаар авах ялыг халах дэвшилтэд туршлага солилцох Монгол Улс болон Төв Азийн орнуудын уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Төв Азийн таван улсын Байнгын төлөөлөгч нараас […]

Нийслэл хотын 2020 оны төсвийн төслийг иргэдэд нээлттэй хэлэлцэнэ

Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж буй онцлогтой бөгөөд ирэх онд өрнүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар холбогдох албанаас мэдээлэл […]

Хуурай замын цэргийн командлалын шинэ цогцолбортой танилцлаа

ЗХЖШ-ын Сургалтын хэлтсээс 2019-2020 оны сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн санаачилга өрнүүлж байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн энэ сарын 8-нд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ цогцолбортой танилцаж, “Цэцээ гүн”-ий оргил руу явган марш зохион байгуулжээ. Хамт олны нөхөрлөлийг бэхжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хүрээнд явагдсан энэхүү […]

Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

“Чихрийн шижин ба гэр бүл” сэдвээр “Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя” уриан дор 7 хоногийн аян өрнүүлж байна. Чихрийн шижин өвчин гэдэг нь нойр булчирхайнаас ялгарах инсулин дааврын хэмжээ, түүний идэвхи буурсанаас цусан дахь сахарын хэмжээ ихсэх өвчин юм. Шалтгаан: Удамшил Таргалалт Хөдөлгөөний хомсдол Хоолны буруу дэглэм Халдварт өвчин Сэтгэл гутрал Шинж тэмдэг: Ойр ойрхон […]

Сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ноён Элчин Сайд Австрали, Монгол хоёр улс нь уул уурхайн салбарт хамтын ажиллагаатай, дэлхийн зах зээл дээр нүүрсний салбарт өрсөлдөхүйц гэдгийг онцлоод цаашдаа нүүрсний эрчим хүчийг дангаар нь […]

Монгол-Украйн улсын иргэд харилцан визгүй зорчих эрхтэй боллоо

Монгол, Украйн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрхтэй болсон талаар мэдээллээ. Тодрулбал, Монгол, Украйн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих боломжтой боллоо. Талууд визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Украйн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цом хүлээлгэн өглөө

2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна. Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын […]