Өмнөд Солонгосын 10 хүн тутмын 9 ухаалаг утас хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Мөн ухаалаг утастай иргэн бүр интернет ашиглахад багагүй мөнгийг зарцуулж байгаа юм. Хамгийн сүүлийн судалгаагаар Өмнөд Солонгост нэг гигабит дата 15 америк доллар байгаа нь бусад орнуудтай харьцуулахад өндөр байгааг харуулжээ. Энэ нь Өмнөд Солонгосын иргэдийн дижитал хэрэглээг ихээхэн ялгавартай байдалд оруулж […]
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа төгсгөлд тэрбээр нийслэл Нур-Султан дахь “Астана Опера” Улсын дуурь бүжгийн театр, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцсан юм. Монгол Улсын Засгийн газраас Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого явуулж буй. Иймд шинэ […]
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын үеэр Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болсон юм. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, “Сымбат инжиниринг” ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг […]
Манай улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагуудын “саарал жагсаалт”-д орох эрсдэл үүссэн асуудлаар УИХ-ын дарга холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. УИХ энэ дагуу хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Чуулганы хуралдааны эхэнд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх тухай хуулийн төсөл мөн хамт өргөн мэдүүлсэн […]
Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ. “Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн […]
Нью-Йорк, Парис, Лондон гээд дэлхийн 60 гаруй хотод байгаль экологийг хамгаалагчид эсэргүүцлийн жагсаалаа эхлүүлээд байна. Хоёр долоо хоног зохион байгуулахаар төлөвлөсөн, Экстиншн Ребеллион буюу устаж үгүй бологсдын бослого нэртэй хөдөлгөөний энэхүү ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд зориулагдаж байгаа юм байна. Зохион байгуулагчид нь энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалууд нь өнгөрсөн 4 сарынхаас 5 дахин өргөн […]
Иракт сүүлийн 7 хоногийн туршид засгийн газрыг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан болох олон хүний аминд хүрсэн мөргөлдөөн үүсч байна. Орон нутгийн болон олон улсын хэвлэлүүдээр эрх баригчид жагсагчдын эсрэг гал нээснээс болж олон хүн хохирч байгаа тухай мэдээлж байгаа. Гэвч Иракийн дотоод хэргийн яамнаас энэ мэдээллийг эрс няцаагаад байна. Иракийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн […]
Монгол хөвгүүд Дэлхийд нэрээ цуурайтуулаад буй сайхан мэдээ ар араасаа дуулдсаар байгаа билээ. “THE HU” хамтлаг олон улсад маш олон фэнтэй болж, тэднийг биширсэн гадаадынхны давалгаа үүсээд буй. Тэгвэл “THE HU” хамтлагийн нэртэй шоколад АНУ-ын Вашинтон D.C-гийн Pershing DR Arlington гудамжинд зарагдах болжээ. Өмнө нь хамтлагийн нэрээр загварын шоу зохиогдсон төдийгүй “THE HU”-гийн фэн хос […]
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Ази-Номхон далай хариуцсан сайд, хатагтай Хеадер Вьеелерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Их Британийн их, дээд сургуулиудын магистрын сургалтад сургадаг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол оюутнуудыг жил бүр сургаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Кембриджийн олон […]
Өөрсдийн ажлын орчин нөхцөл, тэтгэврийн шинэчлэл зэргийг эсэгүүцэн Францын цагдаа нар жагсаал хийлээ. Сүүлийн жилүүдэд Францын нийслэл Парис хотын төв эсэргүүцлээ илэрхийлсэн цагдаа нарын хөл хөдөлгөөнд дарагдах болсон. Тэд Засгийн газар нь анхаарал хандуулж, ажлын орчныг нь сайжруулахгүй байгааг эсэргүүцэж байгаа юм. Тэд “Үндэсний цагдаа нар уур бухимдалтай байна” гэх мэт уриа барин, чангаар шаардсан […]
Саяханы сэтгэгдэл