“Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт /Die Mongolei in ihrer Wahrnehmung in Цsterreich/ бага хурал 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр Австрийн нийслэл Вена хотын Дэлхийн түүхийн музейд нээлтээ хийв. Тус бага хурлыг “Очир” Австри-Монголын найрамдлын нийгэмлэг, Австрийн дорнод дахины нийгэмлэг, Дэлхийн түүхийн музей, Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байна. Бага хурлын […]
Жанжин Сүхбаатарын талбайд болж байгаа ‘’Номын баяр-2019’’ арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. Уг баяр жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд 25 дахь удаагийн номын баяр “Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярт хэлсэн үгэндээ Монголын гэрэлт ирээдүй эрдэм номтой хүүхэд багачуудаас эхтэй. Ном бол ертөнцийг харах цонх. Дэлхий ертөнцийг […]
Хотын дарга С.Амарсайхан Хан-Уул дүүргийн “Явуулын оффис”-т ажиллаж, тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн багш, сурагчдын хамт “Номын баяр 2019” арга хэмжээнд оролцохоор Сүхбаатарын талбайд ирсэн юм. Хотын даргын “Явуулын оффис” болон “Улаанбаатар сити тур” аяллын автобусаар “Номын баяр”-т оролцохоор ирэх замдаа хүүхэд багачууд хотын Захирагчтай илэн далангүй яриа өрнүүлж, хүсэл мөрөөдөл, санал бодлоо […]
Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа талаар БОАЖЯ, нийслэлийн Аялал жуучлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр иргэд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн […]
Хотын удирдлагууд Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн хамтаар Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала, С.Реунауд, Л.Брет, Б.Мукентөрм нарыг хүлээн авч уулзлаа. Тус хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар 2000 оноос хойш манай Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Монгол Улсад хийж хэрэгжүүлж […]
Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн “Этүгэн ирвэсүүд” багийн тоглогч, 18 настай Төмөрсүхийн Их-Уулыг Швейцарын “FIDESPORT Group”-ын “Public Basketball” баг эгнээндээ нэгтгэлээ. “FIDESPORT Group” нь 2019 онд байгуулагдсан Швейцарийн спортын бизнесийн хувийн компани бөгөөд мэргэжлийн тамирчдын менежментийг хариуцан ажилладаг байна . Группийн эзэн Стефано Липс сагсан бөмбөгийн спортод шинэ хүн ч мэргэжлийн спортын ертөнцөд 25 жил […]
Их Монгол Улс болон Ил хаант улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн найман захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас хүлээн авлаа. Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон сүүлийн хоёр жилийн […]
Дэлхийн топ 20 криптовалют бүгдээрээ өсөлттэй гарч, криптогийн зах зээл ихээхэн эерэг дүр зурагтай байна. Зарим криптонууд 2 оронтой тоогоор өсөлт үзүүлж, арилжигчид болон крипто хөрөнгө оруулагчдад таатай мэдээ дуулгалаа. Тухайлбал дэлхийн зах зээлийн тэргүүлэгч крипто болох Биткойн нь сүүлийн 24 цагт 3 хувиар өсч, 1 ширхэг нь 8200 ам.доллараар арилжаалагдаж байна. Харин зах зээлийн […]
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгов. Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, багшийг эмчилгээнд хамруулаад байна. Хуралдаанаар, цаашид сургууль, цэцэрлэгийн нягтралыг бууруулах, шинээр барих болон одоо байгаа […]
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990 оны үед Монголын хөгжмийн […]
Саяханы сэтгэгдэл