Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Үндэсний геологийн алба байгуулах Тогтоолын төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2020.01.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ. Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг […]

Зам тээврийн салбар 2020 оныг “Сахилга хариуцлага, аюулгүй байдлын жил” болгон зарлав

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот тушаалаар 2020 онд зам тээврийн салбарыг “Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарласныг Дэд сайд Л.Халтар Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудад танилцууллаа. Улмаар тушаалыг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомд гардуулж тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж улирал тутамд тайлан мэдээг харьяа яамдаа хүргүүлж байхыг үүрэг […]

САЙН МЭДЭЭ: 2020 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр баригдана

Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих талаар сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Барилга угсралтын ажлыг гуравдугаар сард […]

Өнөөдөр “Алсын хараа 2050”-ийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барив

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар […]

“Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн Тулгар мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2019-12-29/Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн шагнал хүртээх тухай зарлигт: “…Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын […]

ДАРХАН: Мөсөн хотхон уралдаанд “Монгол Баатар” бүтээл тэргүүллээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Шинэ жил-Мөсөн хотхон” уралдааныг зохион байгууллаа. Алба хаагчдын урласан 12 бүтээлээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан байна. Уралдааны тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дэслэгч Н.Баасанхүү захирагчтай I салааны “Монгол Баатар” бүтээл, дэд байрт Гал түймэр унтраах, […]

ХХААХҮЯ-аас санаачилсан “Монгол дээлээрээ гоёцгооё” аяныг өрнүүлэв

Үндэсний өв соёл, бахархлыг хадгалан хамгаалах, уламжлан хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Долоо хоног бүрийн нэг өдрийг үндэсний хувцасны өдөр” болгох зорилгоор ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан “Монгол дээлээрээ гоёцгооё” аяныг өрнүүллээ. Үндэсний хувцасны загвар дизайн, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт амжилттай хийгдэж байгаа хэдий ч хэрэглээний цар […]

Аврагчид “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагааг хийв

Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх, лабораторийн дээж авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах зорилгоор ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн […]

“Түүхэн замнал” үзэсгэлэнд 140 гэрэл зураг дэлгэгдэнэ

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн “Түүхэн замнал” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд боллоо. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал 70 ажлын отгон нь болох энэхүү үзэсгэлэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн хөгжлийг харуулсан МОНЦАМЭ агентлаг 70, БНХАУ-ын СИНЬХУА агентлаг […]

САЙН МЭДЭЭ: 150 хүүхдэд цацруулагчтай ханцуйвч өгөв

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс ‘’Гүүд нэйборс’’ компанитай бага насны хүүхдийг зам тээврийн аваар ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол ажлуудыг зохион байгуулдаг. Тухайлбал өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын Шавь цогцолбор сургуулийн бага ангийн 150 хүүхдэд цацруулагчтай ханцуйвч өгч бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс […]