Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн анхны хурдан галт тэрэг аялж эхэллээ

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэргийн анхны аяллын нээлт өчигдөр /2017.12.11/ боллоо. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс Алтанбулаг боомтоос Хиагт хүрэх зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар-Эрхүү чиглэлд 305, 306 дугаар галт тэргийг долоо хоногт гурван удаа буюу даваа, мягмар, бямба гарагт аялуулах болов. Өмнө нь Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэргээр зорчиход 40 орчим […]

Хятадад байрлах Азийн хамгийн өндөр БУДДЫН СҮМ шатжээ

Азийн хамгийн өндөр 16 давхар буддын сүм дөрвөн цагийн дотор шатсан байна. Хятадын Сычуань мужид байдаг энэхүү модон сүм өчигдөр /2017.12.10/ өдөр бүхэлдээ шатсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд дамжууллаа. Галын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж эхэлжээ. Одоогоор хүн гэмтэж шархдаагүй гэнэ. 16 давхар сүмийг Мин улсын үед (14-17 дугаар зуун) барьжээ. Сүм 2008 онд болсон […]

Элчин сайд О.Оч Люксембургийн Их Гүн Хэнритэй хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Люксембургийн Их Гүн Хэнрид 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Люксембургийн Их Гүнгийн ордонд болов. Элчин сайд О.Оч Их Гүнд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. Ёслолын ажиллагааны […]

Түүхч Д.Өлзийбаатар, Судлаач Ц.Санчир нар “Төрийн шагнал” хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” болон “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээлээ. Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд […]

Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн “эрдэм шинжилгээний бага хурал” боллоо

Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Өнөөдөр /2017.12.05/ Гадаад харилцааны яам, Монгол улс дахь Япон улсын элчин сайдын яам хамтран Гадаад харилцааны яамны хурлын танхимд “Монгол, Японы харилцаа” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг […]

Москва хотноо “Монголын кино өдрүүд” зохиогдлоо

ОХУ-ын Москва хотноо “Монголын кино өдрүүд” өнгөрөгч 11 дүгээр сарын 29-өөс энэ сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын Соёлын яам хоорондын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны арваннэгдүгээр сард БСШУС-ын сайд Ж.Батсуурийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй байгуулсан протоколын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулсан юм. Арга […]

Хятад, Монголын нөхөрлөлийн урлаг соёлын тоглолт боллоо

Монгол Улсын консерватори /Хөгжим бүжгийн коллеж/, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн хамтарсан нөхөрлөлийн тоглолт /2017.11.29/ Улаанбаатар хотноо боллоо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд урлаг, соёлоо ард түмэндээ сурталчлан таниулах зорилго дор энэхүү тоглолтыг хийжээ. Үүний өмнө Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн урилгаар Монгол Улсын консерватори нь БНХАУ-ын Хай Нан их сургуулийн хөгжмийн дээд […]

Бельгийн Вант Улсын Брюссель хотын төвд МОНГОЛ ГЭР барьж, улсаа сурталчилж байна

Бельгийн Вант Улсын Брюссель хотын Захиргаанаас Зул сарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өвлийн гайхамшиг” арга хэмжээний нээлтийн ажиллагаа энэ сарын 24-нд болов. Нээлтийн ажиллагаанд Элчин сайд О.Оч, Брюссель хотын Захирагч Филипп Клоз болон бусад төлөөлөгчид оролцов. Энэхүү арга хэмжээ нь Брюссель хотын томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд Европ дахь хамгийн том […]

Монгол залуус Арктик тивд нохойтой чаргын “Fjallraven Рolar” ОУ-ын аялалд оролцоно

Арктик тивд нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна. Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр […]

Австрали улсад “ЗҮРХНИЙ ХИЛЭН” УСК нээлтээ хийв

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австрали Улсад суугаа Монголчуудын Холбоотой хамтран “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киноны нээлтийг Австрали Улсын Сидней хотноо 11 дүгээр сарын 22-нд хийв. Энэ нь Австрали Улсад монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болов. […]