Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ХОТ-уудын ТӨЛӨВЛӨГӨӨ

Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувь нь хотуудаас ялгарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд хотууд өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай, тогтвортой байлгах чиглэлд анхаарал хандуулж байна. ХБНГУ-ын Бонн […]

Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бинь Мин Элчин сайд Д.Билэгдоржтой уулзав

Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь энэ сарын 16-ны өдөр Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзан, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр улсын улс төрийн харилцаа идэвхжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжсоныг талууд тэмдэглээд, цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг […]

Монгол, Японы балетчдийн хамтарсан “Хязгаараас ангид” тоглолт боллоо

Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд япон болон тус улсад ажилладаг монгол балетчид хамтран модерн урсгалын “Хязгаараас ангид” бүжгэн жүжгийг найруулж Корпорейт конвеншн төвийн тайзнаа энэ сарын 18-ны өдөр монголчуудад толилууллаа. Дипломат харилцааны ойн хүрээнд 20 гаруй соёл, урлагийн арга хэмжээг хоёр орны олон нийтэд дэлгэн толилуулсан бөгөөд энэхүү “Хязгаараас […]

Халдлагад өртсөн монгол иргэн АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг байжээ

Энэ сарын 18-ны өдөр АНУ-ын Мэрилэнд мужид ажлын байрандаа буудуулж амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын иргэн байсан талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, халдлагын үеэр гэр бүлийн хамт 2005 оноос эхлэн АНУ-д эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг байсан монгол иргэн 53 настай Т.Баярсайхан өртөж нас баржээ. Энэхүү гэмт халдлага болон монгол иргэний амьдрал, ар гэрийнхнийх […]

БИЧЛЭГ: Гадаад хэргийн яам: “Хариуцлагатай аялцгаая” аян эхэллээ

АНУ-ын ЭСЯ, Гадаад харилцааны яамтай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор богино хэмжээний баримтат кино бэлтгэн олон нийтэд хүргэх аяныг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлээд байна. Эдгээр баримтат кинонд АНУ-д визний хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр […]

БНСУ-Д Гадаад оюутан үйлдвэрт ажиллахыг хориглов

БНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг хориглож байгаагаа тус улсын Хууль зүйн яамнаас 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор танилцуулав. Уг шийдвэр нь солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутанд хамаарна. Ийнхүү хориг тавих болсон нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад […]

МУ-ын иргэн Америкт эвсэгт этгээдийн гарт амь үрэгджээ

/Нью-Йорк Таймс/. АНУ-ын Мэриленд муж улсын чулуун тавцан үйлдвэрлэдэг нэгэн компанийн ажилтан хамт ажиллаж байсан хүмүүс рүүгээ гал нээсний улмаас гурван хүн амиа алдсаны нэг нь монгол хүн байсан тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлжээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө гарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ халдлагын үеэр амиа алдсан гурван хүний нэг […]

О.Оюунтуяаг Монгол улсын соёлын элчээр томилов

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор энэ оны 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон О.Оюунтуяаг хүлээн авч уулзаж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон “Эдийн засгийн клуб” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэцогт, дэд тэргүүн Ю.Болд нар оролцлоо. О.Оюунтуяа нь ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо […]

Солонгост шинээр монгол хүүхдүүдийн сургууль байгуулагдана

Солонгос Улс дахь Монгол хүүхдүүдийн сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үйл ажиллагаа хариуцсан захирал Юу Сүн Жү өөрийн тэрбум вонийн хөрөнгөөр сургуулийн барилгыг өртгөтгөхөд зориулах болсон байна. Энэхүү сургууль нь Солонгост ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын үр хүүхдүүдэд сурах боломжийг олгохоор 1999 онд байгуулагдсан байна. Юу Сүн Жү хэлэхдээ “Одоо 1-9 дүгээр ангид 80 гаруй сурагч солонгос […]

Др. Д.Анхлан: Хилийн чанадад байгаа эх орон нэгт бидний Монгол орноо хөгжүүлэе гэсэн эрхэм зорилгод чуулганы ач холбогдол, үр нөлөө оршиж, улам өргөжин тэлэх болно

Сэтгүүлч Э.Ариунзаяа. Лондон хот Өнгөрсөн жил ХБНГУ-ад ажиллаж, амьдардаг монгол эрдэмтэн судалгааны багийн хамт томуугийн вакцин бүтээх шинэ зарчим боловсруулан гаргаж, мэргэжлийн, өндөр шалгуур бүхий нэр хүндтэй сэтгүүлд ажлаа хэвлүүлэн, зохиогчийн эрхээ авч байсан билээ. Тэр хүн бол 1983 онд Монгол улсын Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгссөн, 1993-1996 онд ХБНГУ-ын Гийсэн хотын их сургуулийн аспирантурт […]