Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“Цоохор ирвэс хамгаалах дэлхийн өдөр” тохиолоо

2019-10-23-ний өдөр “Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр”. Тус өдрийг 2013 оноос эхлэн тэмдэглэсэн. Харин манай улсад Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан тав дахь жилдээ тэмдэглэж байна. Дэлхийн 12 оронд цоохор ирвэс байдаг бөгөөд Монгол Улсад 20 хувь нь амьдардаг. Мянга орчим ирвэс бий гэдэг ч тоо толгойг нь нарийвчлан гаргаж, “Улаан […]

Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан“Хагабис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр […]

“Хүрээ” амаржих газар АЛТАН ГАДАС одон хүртлээ

Нийслэлийн Хоёрдугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, тус байгууллагыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр болсон “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойн баярын хуралд оролцож, шагналыг гардуулан өгсөн юм. “ХҮРЭЭ” АМАРЖИХ ГАЗРЫГ ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ […]

Нарантуул захын худалдаачдыг “ЗӨВ,СОЁЛ”-той үйлчилгээнд уриаллаа

Нарантуул худалдааны төвд “Залууст ээлтэй үйлчилгээ” аян нээлтээ хийлээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, Нарантуул Олон Улсын худалдааны төв хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2019.10.17/ “Нарантуул” олон улсын худалдааны төвд зохион […]

Сөүл хотын аль ч хэсэгт явсан интернетэд орох боломжтой

Өмнөд Солонгосын 10 хүн тутмын 9 ухаалаг утас хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Мөн ухаалаг утастай иргэн бүр интернет ашиглахад багагүй мөнгийг зарцуулж байгаа юм. Хамгийн сүүлийн судалгаагаар Өмнөд Солонгост нэг гигабит дата 15 америк доллар байгаа нь бусад орнуудтай харьцуулахад өндөр байгааг харуулжээ. Энэ нь Өмнөд Солонгосын иргэдийн дижитал хэрэглээг ихээхэн ялгавартай байдалд оруулж […]

Ерөнхий сайд Казахстаны дуурь бүжгийн театр, үндэсний музейтэй биечлэн танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа төгсгөлд тэрбээр нийслэл Нур-Султан дахь “Астана Опера” Улсын дуурь бүжгийн театр, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцсан юм. Монгол Улсын Засгийн газраас Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого явуулж буй. Иймд шинэ […]

Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээнд үзэглэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын үеэр Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болсон юм. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, “Сымбат инжиниринг” ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг […]

Монгол улс “саарал жагсаалт”-д орохгүйн тулд хууль эрх зүйн орчноо шинэчилнэ

Манай улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагуудын “саарал жагсаалт”-д орох эрсдэл үүссэн асуудлаар УИХ-ын дарга холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. УИХ энэ дагуу хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Чуулганы хуралдааны эхэнд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх тухай хуулийн төсөл мөн хамт өргөн мэдүүлсэн […]

Ерөнхийлөгч Х.Баттулга ЭМГЭНЭЛ илэрхийллээ

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ. “Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн […]

Дэлхийн 60 гаруй улс оронд байгаль хамгаалагчдын жагсаал эхэллээ

Нью-Йорк, Парис, Лондон гээд дэлхийн 60 гаруй хотод байгаль экологийг хамгаалагчид эсэргүүцлийн жагсаалаа эхлүүлээд байна. Хоёр долоо хоног зохион байгуулахаар төлөвлөсөн, Экстиншн Ребеллион буюу устаж үгүй бологсдын бослого нэртэй хөдөлгөөний энэхүү ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд зориулагдаж байгаа юм байна. Зохион байгуулагчид нь энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалууд нь өнгөрсөн 4 сарынхаас 5 дахин өргөн […]