Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

АНХААР: БНСУ дахь ЭСЯ-аас гаргасан мэдээлэл

Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал Монгол, Солонгосын хооронд бүх нислэгийг түр зогсоосон. Аялал, жуулчлал, эмчилгээний зорилгоор Солонгост ирсэн богино хугацааны визтэй иргэдэд Иммигрэйшн дээр виз сунгаж байна. Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд визээ сунгуулах асуудлаар Бусан дахь […]

ТАЙЛАНД: Коронавирусын халдвар авсан хүний тоо 42 болжээ

2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 18:25 цагт Covid-19 шинэ төрлийн коронавирусний халдвар авч, эдгэрсэн 35 настай Тайландын иргэн денге чичрэг өвчнөөр нас барсныг Тайландын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс 3 дугаар сарын 1-нд мэдээлэв. Тэрээр 2 дугаар сарын 16-ны өдөр шинэ төрлийн коронавирусээс бүрэн эдгэрсэн байсан боловч уушги болон бусад эрхтэн нь гэмтснээс […]

Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар […]

Япон дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд уртасгасан цагаар ажиллаж байна

Шинэ төрлийн коронавирусний тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор Япон Улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллаж байна. Япон Улсад байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах Дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу. Токио дахь Элчин сайдын яам: 03-3469-2179, 03-3469-2195, 03-3469-2091, […]

Сар шинийн өдрүүдэд хот, хоорондын зорчих хөдөлгөөнийг хаалаа

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэл хийлээ. Сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, төрийн золголт, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, нутгийн зөвлөл, хамт олны золголт, […]

САЙН МЭДЭЭ: ГССҮТ-ийн эмч нар Ухань дах эмч нарт нэг өдрийн цалингаа хандивлав

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Манай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар “Нэг дэлхий-нэг хүч” гэсэн уриа дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж, амьдарч байгаа, ялангуяа Ухань хотод коронавирусийн халдвартай тэмцэж байгаа, өдөр шөнөгүй, нойр хоолгүй тэмцэж байгаа эмч нарт туслан нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргасныг дуулгаж байна.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай ЗАРЛИГ гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ […]

Ерөнхийлөгч “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргав

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг […]

Их Британид таван иргэн коронавирусийн халдвар авчээ

Их Британи коронавирусийн аюулын түвшинг нэмэгдүүллээ Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас 908 хүн амь үрэгдэж, 40 мянга гаруй хүн уг өвчний халдвар тээж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Францын нэгэн цанын баазад халдвар бүртгэгдэж, Их Британийн таван иргэн одоогийн байдлаар халдвар аваад байгаа юм. Иймээс тус улсын Засгийн газар өнөөдөр /2020.02.10/энэ асуудлаар хуралдаж, коронавирус нь тус […]

КОРОНАВИРУС: Иргэд, зорчигчдын анхааралд!

Шинэ төрлийн коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэгийн компаниуд БНХАУ руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд: АНУ-ын United Airlines компани 2 сарын 6-наас 3 сарын 28-ныг хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, […]