Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх, лабораторийн дээж авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах зорилгоор ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн […]
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн “Түүхэн замнал” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд боллоо. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал 70 ажлын отгон нь болох энэхүү үзэсгэлэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн хөгжлийг харуулсан МОНЦАМЭ агентлаг 70, БНХАУ-ын СИНЬХУА агентлаг […]
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс ‘’Гүүд нэйборс’’ компанитай бага насны хүүхдийг зам тээврийн аваар ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол ажлуудыг зохион байгуулдаг. Тухайлбал өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын Шавь цогцолбор сургуулийн бага ангийн 150 хүүхдэд цацруулагчтай ханцуйвч өгч бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс […]
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зөв амьдрах ухаан” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон менежер Г.Амарсайхан нарыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Хотын Захирагчийн хамт нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд байлцав. “Зөв Амьдрах Ухаан” ТББ нь орон […]
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санктпетербург дэх дэлхийд алдартай Эрмитаж музейд зочилсон билээ. Энэ үеэр Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд XIII зууны үед хамаарах Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн юм. […]
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай” албан даалгавар гаргалаа. Уг даалгаварт: Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цаг агаарын хоногийн дундаж температур 0 градусаас бага болж өвлийн нөхцөлд шилжсэнтэй холбогдуулан барилга байгууламжийн норм, нормативын шаардлагыг чанд сахиулж чанар, аюулгүй байдлыг хангаж, […]
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Кшиштоф Бойко болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нарын албаны хүмүүс байлцав. […]
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар ‘‘Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан’’ одонг хүртсэн ‘‘Хү хамтлагийн Америкийн Нэгдсэн Улс дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн […]
Шинэ Зеланд Улсын Өмнөд аралд болсон цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас газрын гулгаа үүсч, хэд хэдэн замууд хаагдсан байна. Westland дүүргийн Иргэний хамгаалал, онцгой байдлын газраас мэдээлснээр олон тооны гадаадын жуулчид Баруун эрэг /West Coast/ -ээс зорчих боломжгүй болсон бөгөөд ялангуяа Franz Joseph болон Fox Glacier хотод жуулчид олноороо хашигдсан байна. Түүнчлэн Шинэ Зеланд Улсын […]
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл […]
Саяханы сэтгэгдэл