Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ЭЕРЭГ: Угаарын хийнд хордсон гэх дуудлага эрс багасчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Үүний […]

САЙН МЭДЭЭ: Он гарсаар 1658 хүний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний 11 сард нийт 4681 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 202 хүн амь насаа алдаж, 139 хүн гэмтэж бэртэн 26134 толгой мал, амьтан хорогдож, 48.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ. Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 29448 хүн, 5643 техник […]

Иракийн ерөнхий сайд Абдул Махди амлалтаа биелүүлээгүй учир огцорлоо

Иракийн парламент Ерөнхий сайд Адиль Абдуль Махдигийн огцрох өргөдлийг ням гарагт хүлээн авч шинэ сайдыг томилох хүсэлтийг Ерөнхийлөгчид илгээсэн билээ. Абдул Махди яг нэг жилийн өмнө Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орсон. Тэрбээр улс орон даяар өргөн хүрээтэй шинэтгэл хийх амлалт өгч гарч ирсэн боловч энэ амлалтдаа хүрч чадахгүй байсан учир олон нийт эсэргүүцэн жагсах болсон. […]

ХДХВ-ийн халдвартай иргэдийн 76.8 хувь нь 15-39 настай байхдаа оношлогджээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тгэвэл манай улс энхүү өдрийг “Өөрчлөлтийг […]

Германы Батлан Хамгаалахын сайд асан Урсула Фон Дер Ляйен тангарга өргөнө

Европын холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комисст ажиллах шинэ баг бүрдээд байгаа. Германы Батлан Хамгаалахын сайд асан Урсула Фон Дер Ляйенээр удирдуулсан шинэ гишүүд 12-р сарын 01-нд тангаргаа өргөн, ажилдаа орох юм. Европын комисс нь хуулийн төсөл санал болгох, Европын парламентаас гаргасан шийдвэр, тогтоолуудыг хэрэгжүүлэх, Европын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг авч явах гол үүрэгтэй […]

Монгол бахархлын өдрөөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр тохиож байна. Түүхэн ойн өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий […]

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг залилж байна!

Сүүлийн үед гадаад улс орнууд тухайлбал, БНСУ, Япон, АНУ, БНУУ, БНПУ, БНЧУ болон бусад орнуудад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө авах залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул Та бүхэнд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдрийн байдлаар БНСУ, Япон улсад албан ёсоор […]

Пусан хотод суугаа Монгол Улсын Консулын газраас анхааруулж байна

БНСУ-ын Пусан хотноо арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “АСЕАН-БНСУ”-ын дээд хэмжээний уулзалт болох ажээ. Уг арга хэмжээний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, харуул хамгаалалтын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай мэдээллийг Пусан хотод суугаа Монгол Улсын Консулын газраас анхааруулж байна. Иймд дээрх өдрүүдэд хувийн болон ажлын шугамаар Пусан хотод зорчих монгол иргэдийг паспорт, бичиг баримтаа биедээ […]

ДОРНОД: У.Хүрэлсүх Халх гол суманд ажиллав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж байна. Тэрээр “Шинэ сум” төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламж барьж ашиглалтад […]

Цаазаар авах ялыг халах талаар, дэвшилтэт туршлага солилцох Төв Азийн орнуудын уулзалт болов

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс (International Commission against the Death Penalty)-той хамтран Цаазаар авах ялыг халах дэвшилтэд туршлага солилцох Монгол Улс болон Төв Азийн орнуудын уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Төв Азийн таван улсын Байнгын төлөөлөгч нараас […]