Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Ерөнхийлөгч Х.Баттулга ЭМГЭНЭЛ илэрхийллээ

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ. “Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн […]

Дэлхийн 60 гаруй улс оронд байгаль хамгаалагчдын жагсаал эхэллээ

Нью-Йорк, Парис, Лондон гээд дэлхийн 60 гаруй хотод байгаль экологийг хамгаалагчид эсэргүүцлийн жагсаалаа эхлүүлээд байна. Хоёр долоо хоног зохион байгуулахаар төлөвлөсөн, Экстиншн Ребеллион буюу устаж үгүй бологсдын бослого нэртэй хөдөлгөөний энэхүү ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд зориулагдаж байгаа юм байна. Зохион байгуулагчид нь энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалууд нь өнгөрсөн 4 сарынхаас 5 дахин өргөн […]

ИРАК: Эсэргүүцлийн жагсаалын үеэр 104 иргэн амиа алдав

Иракт сүүлийн 7 хоногийн туршид засгийн газрыг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан болох олон хүний аминд хүрсэн мөргөлдөөн үүсч байна. Орон нутгийн болон олон улсын хэвлэлүүдээр эрх баригчид жагсагчдын эсрэг гал нээснээс болж олон хүн хохирч байгаа тухай мэдээлж байгаа. Гэвч Иракийн дотоод хэргийн яамнаас энэ мэдээллийг эрс няцаагаад байна. Иракийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн […]

Монгол хөвгүүдийн нэгдэл “THE HU” хамтлагийн нэртэй ШОКОЛАД гарлаа

Монгол хөвгүүд Дэлхийд нэрээ цуурайтуулаад буй сайхан мэдээ ар араасаа дуулдсаар байгаа билээ. “THE HU” хамтлаг олон улсад маш олон фэнтэй болж, тэднийг биширсэн гадаадынхны давалгаа үүсээд буй. Тэгвэл “THE HU” хамтлагийн нэртэй шоколад АНУ-ын Вашинтон D.C-гийн Pershing DR Arlington гудамжинд зарагдах болжээ. Өмнө нь хамтлагийн нэрээр загварын шоу зохиогдсон төдийгүй “THE HU”-гийн фэн хос […]

Монгол эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтөөр судалгаа хийж, хамтран ажиллах боломжтойг хэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Ази-Номхон далай хариуцсан сайд, хатагтай Хеадер Вьеелерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Их Британийн их, дээд сургуулиудын магистрын сургалтад сургадаг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол оюутнуудыг жил бүр сургаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Кембриджийн олон […]

ФРАНЦ: Цагдаа нар ажиллах орчинг сайжруулахыг шаардаж ЖАГСААЛ хийв

Өөрсдийн ажлын орчин нөхцөл, тэтгэврийн шинэчлэл зэргийг эсэгүүцэн Францын цагдаа нар жагсаал хийлээ. Сүүлийн жилүүдэд Францын нийслэл Парис хотын төв эсэргүүцлээ илэрхийлсэн цагдаа нарын хөл хөдөлгөөнд дарагдах болсон. Тэд Засгийн газар нь анхаарал хандуулж, ажлын орчныг нь сайжруулахгүй байгааг эсэргүүцэж байгаа юм. Тэд “Үндэсний цагдаа нар уур бухимдалтай байна” гэх мэт уриа барин, чангаар шаардсан […]

Өнөөдрөөс Япон улсад өргөн хэрэглээний татвар хоёр хувиар нэмэгдлээ

Японы өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний худалдан авалтын татвар хоёр хувиар нэмэгдээд байна. Энэхүү татвар нэмэгдүүлэх хууль мөрдөгдөж эхлэхээс өмнөх өдрүүдэд Японы иргэдийн худалдан авалт эрс идэвхжисэн байна. Иргэд тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон гэр ахуйн барааг олон тоогоор нь худалдан авчээ. Энэ удаагийн татварын нэмэгдэл зарим төрлийн бараа бүтээгдэхүүнд л хамаарч байна. Тодруулбал, хоол […]

Монголын тамирчин Ш.Одсүрэн IPFC бүсийн эзэн боллоо

Энэ оны есдүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Владивосток хотноо зохион байгуулагдсан “Владивосток-2019” олон улсын тэмцээнд IPFC /Ippon Primorye Fighting Championship/ холбооны холимог тулааны 61 кг-ийн жинд тулалдаж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн Оросын Холбооны Улсын тамирчин Гажди Курбаналиевыг ялж IPFC бүсийн эзэн боллоо. Тэмцээнд Оросын Холбооны улс, Бүгд найрамдах Солонгос […]

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ: Ном сэлбэн засах үлйчилгээ үзүүллээ

Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Засгийн газар үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Талбайн 29 дугаартай “Ном – Уншигч– Соёл” асарт Хүүхдийн төв номын сан, иргэдэд […]

Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээнд хүч үзнэ

Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Ажнай” корпорацын тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө ДАШТ-ий 57 кг-ын жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн билээ. Өмнө нь Азийн наадам, Азийн АШТ –ий аварга болж байсан туршлагатай. Гэвч дээрх шийдвэрийг холбооныхондоо болон гэр бүлийнхэндээ дуулгасан байна.