Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

САЙН МЭДЭЭ: Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Эхийн алдар одон гардуулах зарлиг гаргав. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байна. Үүнээс: Нэгдүгээр одон 611 Хоёрдугаар одон 8853 Нийслэлээс 3677 Хөдөө, орон нутгаас 5090 Гадаад улсад оршин суугаа […]

Дэлхийн шилдэг автомашины брэндүүдийг танилцуулах “УБ авто шоу 2019” эхэллээ

Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн 2019 оны шинэ загвар, автын салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг “Улаанбаатар авто шоу” эхэллээ. Тус авто шоу нь дараах цагийн хуваарийн дагуу ажиллах тул хамт олон, найз нөхөд, гэр бүлтэйгээ хүрэлцэн ирж автын салбарын шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдтэй танилцаарай. Байрлал, цагийн хуваарь: Мишээл Экспо төв үзэсгэлэнгийн […]

Дэлхийн сүүний өдөр тохиож байна

2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон зарлажээ. Энэхүү өдрийг Монгол Улс 2016 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил орон даяар “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриатайгаар тэмдэглэж байна. Төв аймаг Дэлхийн сүүний өдрийг “Өдөрт Нэг аяга сүү-Нэг аяга тараг” уриан дор Эрдэнэ сумын […]

АРХАНГАЙ: Сайд Ё.Баатарбилэг 960 хүүхдийн хичээлийн байр бариулна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуульд 960 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр баригдахаар болжээ. 62 жилийн түүхтэй энэхүү сургууль нь Архангай аймгийн ууган сургууль юм. Уг сургууль нь ногоон байгууламж, спортын талбай зэргийг бүрэн тохижуулсан хичээлийн шинэ байраа 2020-2021 оны хичээлийн жил буюу 2020 оны наймдугаар сарын 30-нд ашиглалтанд оруулах гэнэ. […]

МОСКВА: Алдартны төгөлд Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын баримал сүндэрлэв

Оросын техникийн ууган их сургуулиудын нэг Газар зохион байгуулалтын улсын их сургуулийн 240 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд Москва хотноо болж байна. Ойн арга хэмжээний хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Газар зохион байгуулалтын улсын их сургуулын “Алдарын төгөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа болов. Энэхүү төгөлд тус сургуулийг төгссөн болон ажиллаж байсан 12 […]

Оттава хотод Монгол орны байгалийн яруу тансагийг харуулсан тосон будгийн үзэсгэлэн гарлаа

Ванкувер хотноо олон улсын уран зургийн уралдаанд амжилттай оролцсон зураач Ч.Болорын Монгол орны байгалийн яруу тансагийг харуулсан тосон будгийн 30 гаруй бүтээл бүхий үзэсгэлэн тавдугаар сарын 24-ний өдөр Оттава хотноо нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайд Я.Ариунболд, ЭСЯ-ны хамт олон болон Оттава дахь монголчууд өргөнөөр оролцов. Үзэсгэлэнд Ч.Болороос гадна Монреалд […]

ВЕНА: “Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт хурал Дэлхийн түүхийн музейд боллоо

“Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт /Die Mongolei in ihrer Wahrnehmung in Цsterreich/ бага хурал 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр Австрийн нийслэл Вена хотын Дэлхийн түүхийн музейд нээлтээ хийв. Тус бага хурлыг “Очир” Австри-Монголын найрамдлын нийгэмлэг, Австрийн дорнод дахины нийгэмлэг, Дэлхийн түүхийн музей, Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байна. Бага хурлын […]

Төв талбайд хүүхдийн номын баяр болж, 130 асарт ном худалдаалав

Жанжин Сүхбаатарын талбайд болж байгаа ‘’Номын баяр-2019’’ арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. Уг баяр жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд 25 дахь удаагийн номын баяр “Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярт хэлсэн үгэндээ Монголын гэрэлт ирээдүй эрдэм номтой хүүхэд багачуудаас эхтэй. Ном бол ертөнцийг харах цонх. Дэлхий ертөнцийг […]

“Хотын аялалын автобус” төсөл эхлэхэд бэлэн

Хотын дарга С.Амарсайхан Хан-Уул дүүргийн “Явуулын оффис”-т ажиллаж, тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн багш, сурагчдын хамт “Номын баяр 2019” арга хэмжээнд оролцохоор Сүхбаатарын талбайд ирсэн юм. Хотын даргын “Явуулын оффис” болон “Улаанбаатар сити тур” аяллын автобусаар “Номын баяр”-т оролцохоор ирэх замдаа хүүхэд багачууд хотын Захирагчтай илэн далангүй яриа өрнүүлж, хүсэл мөрөөдөл, санал бодлоо […]

Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар травел экспо 2019” үзэсгэлэн болно

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа талаар БОАЖЯ, нийслэлийн Аялал жуучлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр иргэд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн […]