Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол улс “BOEING 737 MAX”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоов

Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо. Дээрх агаарын хөлөгийг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргаж байгаа аж.

АНХААР: Хөвсгөл далайд машинтайгаа осолдсон гурван иргэний цогцос олдлоо

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч очиж аврах ажиллагааг явуулж /2019-03-10/-ний өглөө гурван иргэний цогцсыг […]

БЕРЛИН: Монгол уран бүтээлчдийн соёл, түүхийн өвийг сэргээсэн “ҮЗЭСГЭЛЭН” нээгдлээ

Герман Монголын Дипломат Харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойн хүрээнд Монгол Германы хамтарсан ” Отгонбаяр” сангийн санаачилж зохион байгуулсан Европын улсуудад ажиллан амьдарч байгаа мэргэжлийн зураачид, дизайнерууд мөн артистуудын туурвил бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл явдал анх удаа Герман улсын нийслэл Берлин хотноо боллоо. Гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн Монголын […]

Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” роман КИНО болно

Зохиолч Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” романыг “Netflix” дэлгэцийн бүтээл болгох эрхийг авсан талаар мэдээллээ. Уг зохиолыг анх удаа дэлгэцэнд гаргах бөгөөд испани хэл дээр цуврал кино болгох гэж байгаа талаар тус компаниас мэдээлсэн байна. Харин гүйцэтгэх продюсераар зохиолчийн хөвгүүд болох Родриго Гарсиа болон Гонсало Гарсиа Барча нар ажиллах гэнэ. Кино зураг авалтыг Колумб […]

Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр Д.Мэндмаа тодров

Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Д.Мэндмаад энэ сарын 4-нд Элчин сайд А.Баттөр Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өгөв. Мадрид хотын Хөгжмийн консерваторид төгөлдөр хуурын багшаар ажилладаг Д.Мэндмаа ирэх дөрөвдүгээр сард Испани Улсын Мадрид хотноо зургаа дахь удаа өөрийн зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурын тэмцээн “Gran Klavier”-ийн талаар мэдээлэл өгч, цаашид хоёр орны […]

Францад сурч, ажиллаж буй монгол иргэдтэй хэлэлцүүлэг өрнүүллээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-нд 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр францын аж ахуй нэгж, байгууллагуудад ажилладаг Монгол иргэд болон Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын уулзалтыг зохион байгуулав. Уулзалтыг Элчин сайд А.Баттөр нээж, Элчин зөвлөх Э.Есүхэй Монгол, Францын харилцааны талаар товч танилцуулга хийж, Францын хөгжлийн агентлагийн Зээл, санхүүгийн асуудал эрхэлсэн […]

Улаанбаатар хот ШИНЭ төв цэвэрлэх байгууламжтай болно

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна гэж Монгол Улсын Ерөнхий […]

Монгол улс гялгар уут, сав хэрэглээнээс татгалзлаа

Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхэлжээ. Манай Улс ч нийлэг уутны хэрэглээг хумих ажлыг эхлүүлж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын […]

Монголын хараагүй иргэд “ЭКО” тор үйлдвэрлэж байна

Өнөөдрөөс буюу /2019-03-01/-ний өдрөөс  эхлэн ялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг ирэх гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглохоор болсон. Тэгвэл Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв нь эко даавуун тор, бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэдэг байна. Та нийлэг уутнаас татгалзаж, байгальд ээлтэй, эдэлгээ удаан даавуун торыг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвөөс хамгийн […]

Эх оронч худалдан авалттай холбогдуулан 155 бүтээгдэхүүний жагсаалтыг батлав

Засгийн газар энэ оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Иймээс дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай […]