Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу ҮСХ 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчилэн тогтоолоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны зургадугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хоёр улсын шуудангийн байгууллагууд хамтран дурсгалын марк гаргахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон ажлын нэг юм. Дурсгалын […]
Хууль сахиулахын их сургуулийн сар шинийн баярыг угтсан “Дээлтэй Монгол” өдөрлөг /2019-01-18/ боллоо. Өдөрлөгт тус сургуулийн есөн салбар сургуулийн 3000 гаруй багш ажилчид, сонсогчид оролцсон юм. Энэ арга хэмжээ нь 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Нээлтийг тус сургуулийн морин хуурын хамтлаг, үндэсний хөгжим, ерөөл магтаал хайлах тоглолтоор эхлэв. “Дээлтэй Монгол” өдөрлөг сургуулийн […]
Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль нь (ASOIU) тус улсын нийслэл Баку хотод байрладаг бөгөөд 1887 онд байгуулагдсан Евразийн шилдэг их сургуулиудын нэг юм. Тус сургуульд Азербайжан улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах хөтөлбөр зарлагдсан байна. Мэргэжлийн чиглэл: Газрын тос, хийн боловсруулалтын мэргэжлээр (бакалаврын зэрэг) Суралцах хугацаа: 4 жил, 2019 оны хичээлийн жилээс […]
Токиогийн дүүргийн шүүх /2019-01-15/ Ниссаны өмнөх захирал Карлос Госнийг суллах хүсэлтийг буцааж, хорих хугацааг үргэлжлүүлэхээр боллоо. Түүнийг хувийнхаа хөрөнгө оруулалтын алдагдлыг 2008 онд Ниссан руу түр хугацаагаар шилжүүлсэнд, цалингаа багасган мэдүүлсэн гэж дээрх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр Госн хэдыг бүхлээр нь сайжруулж, машин үйлдвэрлэлийн зах зээлд гэнэтийн цохилт өгч, Мицубиши болон Францын Рэнотэй хамтрагч болоход […]
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2019-01-16/-ний өдөр Антарктид судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Дүгэржавыг хүлээн авч уулзав. Энэ онд Монгол Улс Антарктид тивийн судалгааны ажилд оролцож эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монголын судлаачид Антарктидын Ливингстон арал дахь Болгарын баазын бүрэлдэхүүнд орж ажиллан, Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны баазыг байгуулжээ. […]
Беларус улсад хэрэглэгчдийг токенжсэн үнэт цаас худалдаж авах боломжийг олгох арилжааны платформ нээлтээ хийлээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр уг платформ нь хэрэглэгчдийг хувьцаа, алт, бусад уламжлалт өмчүүдийн токенжсэн хувилбарыг худалдан авах боломжийг олгоно. Энэхүү төслийг 2 компани дэмжин ажиллаж байгаа нь “Larnabel Ventures” болон “VP Capital” гэх хөрөнгө оруулалтын компаниуд ажээ. Хэдийгээр уг арилжааны платформын талаар албан ёсны мэдээллийг Беларусын засгийн газар […]
Монгол Улсын хүн ам 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 61 мянга 600 /1.9 хувь/-аар нэмэгджээ. Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 78 993 хүүхэд төрсний 77528 /98.1 хувь/ нь Монгол Улсад, 1465 /1.9 хувь/ нь хилийн чанадад төрсөн байна. Төрсөн хүүхэд өмнөх оноос 3259 /4.3 хувь/-ээр, нас барсан хүн 1518 /9.6 […]
БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог Олон улсын мөсөн урлалын тэмцээн энэ сарын 8-нд дүнгээ гаргажээ. Энэ өвөл 33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон “Мөс” баг “Хөгжим миний зүрхийг мэднэ” бүтээлээрээ аваргалсан байна. Харин удаах байрт Харбин хотын цас, мөсний холбооны багийн “Идэр ээмэгтэн”, урд хөршийн мөсөн барималчдын […]
Тайланд улсын Үндэсний цахим технологи ба компьютерчлэлийн төв нь блокчейныг цахим санал хураалтад ашиглахаар болсноо мэдэгдлээ. Энэ сарын 2-ны өдөр “Bangkok Post”-д бичсэнээс үзэхэд, “NECTEC” буюу Тайландын цахим технологи, компьютерчлэлийн газар нь уламжлалт сонгуулийн санал хураалт болон цахим санал хураалт хослуулан ашиглах бөгөөд e-voting хэсэгтээ блокчейн технологийг нэвтрүүлэх юм. Нэр дурдагдаад буй Цахим технологи ба […]
Саяханы сэтгэгдэл