“Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Төрийн ордонд боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө танилцуулж байгаа юм. Хэрэгжих дөрвөн төслийг танилцуулъя. Уул уурхайн салбарт дараахь томоохон дөрвөн төслийн ажлыг эхлүүлээд байна. 1. “Газрын тос боловсруулах […]
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэв. Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн […]
НМХГ-ын даргын баталсан 02-01/70 тоот удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сонгинохайрхан уулын булшны хадгалалт хамгаалалтын байдалд хяналт шалгалтыг хийсэн байна.
Австрали улсын Сидней хотын “Marrickville” ахлах сургуульд суралцдаг Д.Тэргэл “Soroptomist” институтээс Сидней хотод зохион байгуулагдсан эссэ бичлэгийн уралдаанд оролцож 1000 гаруй сургуулийн үе тэнгийн хүүхдүүдтэй өрсөлдөж, шилдэг 10 хүүхдийн нэгээр шалгарч чаджээ. Тэрээр Австрали улсад ирээд жил гаран болж байгаа гэнэ. Түүнд шилдэг эссэ бичлэгийн шагналыг “New South Wales” мужийн парламентын ордонд гардуулан өгсөн байна. […]
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж эзэн богд Чингис хааны хөшөөг босгохоор болжээ. Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдэв.
Эмийг буруу хэрэглэвэл хор болдог гэдэг. Бид эмэн дээр бичигдсэн тоог ямар утгатай, ямар анхааруулгыг илэрхийлж байгааг тэр бүр мэддэггүй. Тэгвэл эдгээр тоо нь хэтрүүлэн хэрэглэж болохгүй, зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэнэ гэх мэтээр анхааруулдаг байна. Тиймээс эм уухын өмнө эм дээр бичигдсэн тоог ажиглаж зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй юм. 1. Нойрмог байдалд оруулах […]
Тун удахгүй дуулиант хурим хийхээр зэхэж буй Британийн хунтайж Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нар хуримын бялуугаа сонгожээ. Ирэх тавдугаар сард болох дээдсийн хуримын ёслолд тэд нимбэг болон гандигар цэцгийн найрлагатай органик бялуугаар ширээгээ чимэх гэнэ. Британийн Хатан хааны гэр бүлийнхний уламжлал болсон жимстэй бялуунаас татгалзаж, цөцгийтэй крем, шинэхэн цэцэгсээр чимэглэсэн амттан сонгосон нь […]
2018-3-20-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг Мангирт хэсэгт шар усны үер бууж 130 айл өрх үерт автаж цахилгаангүй болсон. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хамт олон шуурхай хуралдан 30 хүний бүрэлдэхүүнтэй бригад гаргаж 22ш тоолуур төвлөрүүлэх хайрцаг байрлуулж айл өрхийн газар доогуур явсан кабель утсыг агаараар татах ажлыг […]
Cүрьеэ өвчинтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 24-нд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Энэ ч утгаараа, манай улсад 20 гаруй жилийн өмнөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэх болсон юм. […]
Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын гадаргын ус, булаг шанд, гол горхи, рашаан, нуур цөөрмийн талаарх зарим мэдээллийг инфографикаар хүргэж байна.
Саяханы сэтгэгдэл