Өнөөдөр 2018 оны 3 дугаар сарын 22. Энэ өдөр дэлхийд өдөр, шөнө тэнцдэг. Харин маргаашнаас эхлээд өдөр уртсана. Мөн энэ өдөр манай улсад тэмдэглэлт ой, баярууд тохиодог. Казах түмний Наурыз /нарны баяр/-ын өдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд […]
Гадаад харилцааны яамны Консулын газар АНУ-ын H2 визийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулан тус хөтөлбөрийн дагуу гадаадаас ажилчин авах зөвшөөрөлтэй АНУ-ын ажил олгогч, зуучлагч байгууллагын тухай мэдээлэл болон ажиллах хүч авах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн албан ёсны http://consul.mn/hvisa.php цахим хуудастаа гаргалаа. Н2 ангиллын визийн хөтөлбөр нь Монгол ажилчин авах хүсэлтэй АНУ-ын ажил олгогч компани […]
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа төрийн байгууллагын бүх шатанд сахилга, хариуцлага тогтоох, энэ талаар Засгийн газраас гаргасан Албан даалгаврыг ягштал мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгов. Иргэдээ сонсож, тэдэнд үйлчилж, санал, хүсэлт, гомдлыг нь цаг алдалгүй барагдуулж, хариуг нь заавал өгч байхыг анхаарууллаа. Төрийн […]
2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргах ажлыг эхлүүлж, Нийслэлийн Засаг даргын А/107 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны […]
Юнескогоос анх 1999 онд тунхагласан “Дэлхийн яруу найргийн өдөр” өнөөдөр тохиож байна. Шүлэг яруу найраг хэмээх ойлголт аливаа хүний дотоод сэтгэл болоод мөн чанарыгуран яруу байдлаар илэрхийлдэг соёлын том ухагдахуун билээ. Монголын зохиолчдын эвлэл уг өдөрт зориулж, Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй уламжлал ёсоороо хамтран “Нэг ертөнц” яруу найраог, уран бичлэгийн үзэсгэлэнгээ 15:00 цагт нээх […]
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнаж урамшуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр зарлигаар тус газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч Б.Баяр-Эрдэнэ, ахлах […]
Морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн, эсэх талаарх дүгнэлтийг гаргах зорилгоор морин уралдааныг зохион байгуулсан, хянаж шалгасан бүх талыг оролцуулсан эл уулзалтыг Шадар сайд Ө.Энхтүвшин санаачлав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх […]
Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой болон «Наурыз»-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2018” хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, ХХААХҮ-ийн дэд сайд […]
Номин цэнхэр далай,алтан шаргал элс,зах хязгаар нь үл мэдрэгдэн хөөсрөн шуугих их усан…Энэ бол ертөнцийн диваажин Хавай. Номхон дөлгөөн далайн тэг дунд орших энэ бүлэг арлууд чухам яагаад хүн төрөлхтний сэтгэлийг соронзон адил татах болов.Арлын оршин суугчдын найрсаг зочломтгой зан,байгаль эхийн хосгүй урлан болсон үзэмж төгс орчин,ая тухыг дээд зэргээр хангасан барилга байгууламж гээд аль […]
“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг “Ocean Pictures”-ийн хамт олон, 5 жилийн хугацаанд бүтээж дуусгасан бөгөөд удахгүй олны хүртээл болно. Энэ бүтээл Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолсон бүрэн хэмжээний анхны анимэйшн болж буйгаараа онцлог юм. “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшныг […]
Саяханы сэтгэгдэл