Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Үнэмлэхүй ялалт байгуулсан В.Путинд баярын мэндчилгээ илгээв

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа: “Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан […]

С.Баярцогт Ардчилсан намаас хөөгдөв

Ардчилсан намаас өнөөдөр Оюутолгойн гэрээ байгуулсан асуудлын хүрээнд С.Баяр, С.Баярцогт нартай холбогдуулан холбогдох шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Шаардлага хүргүүлэх асуудлаар АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, тодорхой шийдэлд хүрсэн байна. Улс төрийн зөвлөлөөс УИХ, Засгийн газарт уг асуудлаар шаардлага хүргүүлэхээс гадна С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэрт хүрсэн талаараа мэдээллийн үеэр онцоллоо. Шаардлагад, “Монгол […]

Жүжигчин Б.Амарсайхан КАННЫН КИНО наадамд хүч үзнэ

Япон, Монгол, Франц Улсын уран бүтээлчдийн хамтран “Under the turquoise sky” хэмээх уран сайхны кино бүтээжээ. Уг киноны гол дүрд Каннын кино наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналт Yыya Yagira болон Б.Амарсайхан нар тоглосон аж. Киноны уран бүтээлчид ирэх тавдугаар сард болох Каннын кино наадмын шалгаруулалтад бүтээлээ илгээсэн гэнэ. Цаашид уг киног А зэрэглэлийн кино наадмуудад […]

Наурызын баярыг угтан Казахын алдарт дуучид ая дуугаа өргөнө

Казахын ард түмний Наурызын баяр гуравдугаар сарын 22-ны өдөр тохиодог бөгөөд Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. Тиймээс жил бүрийн гуравдугаар сард Казах ард түмэн баяраа тэмдэглэж, мөн уран бүтээлчид энэхүү баярт зориулсан тусгайлан тоглолт зохион байгуулдаг. Энэ жил Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова, дуучин Ушкын Жамалбеков ая дуугаа өргөх боллоо. Казах ард […]

Цагаан давааны хогийн цэгийг тойруулан тусгаарлах хашаа барина

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж буй анхны төсөл болох “Хог хаягдлын ил шаталтыг бууруулах” бүсийн төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Цагаан давааны төвлөрсөн хогын цэгт орчин үеийн шаардлага технологид нийцсэн байгальд хоргүй, эрүүл ахуйн шаардлага хангасан гэр хорооллын айл өрхөөс гарах […]

Зураач Д.Үнэнтийн бүтээл Чехийн музейд дэлгэгдлээ

Бүгд Найрамдах Чех Улсын Писек хотын Байгаль, түүхийн музейд Шаазан эдлэлийн зураг, чимэглэлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол, Чех, Канад, Франц, Молдав улсын уран бүтээлчид оролцож Азийн уламжлалт хэв загварыг орчин үеийн арга технологитой хослуулан урласан өөрсдийн ховор нандин бүтээлүүдээ нийтэд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд Н.Наранбат оролцсон бөгөөд […]

Европын холбооны улсуудын цалингийн өөрчлөлтүүд

Европын холбоо хөдөлмөрийн нөхцөлийн хувьд харилцан адилгүй улс орнуудын нэгдэл гэдгийг Евростатын мэдээлэл дахин батлан харууллаа. Тухайлбал Зүүн болон Өмнөд Европ нь баруун болон хойд хөршүүдээсээ цалингийн доод хэмжээний хувьд эрс зөрүүтэй байгаа аж. Европын холбооны Статистикийн газар улс орнуудыг цалингийн доод түвшнээр нь 3 ангилжээ. Эхнийхэд нь цалингийн доод хэмжээ Европын холбоондоо хамгийн багад […]

Саяаны нурууны ноён оргилд Дугуйчин Ч.Мөнгөндалай гарч чадлаа

Хүсэл тэмүүллийнхээ төлөө тууштай тэмцэгч Ч.Мөнгөндалай энэ удаа соло аялал буюу ганцаараа аялах төрлийг сонгож Хөвсгөл нууран дээгүүр чаргатай аялж, далайн түвшнээс дээш 3491 м өндөрт орших Саяаны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уулын оргилд гарсан адал явдалт аяллыг амжилттай гүйцэтгэсэн байна. Монгол орны баруун хязгаарын 6300 км замыг дөрвөн сарын турш […]

Сайд Н.Цэрэнбат: Шонхор барих зөвшөөрөл олгохгүй байгаа

Сайд Н.Цэрэнбат: Шонхор барих зөвшөөрөл олгохгүй байгаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр “Яаманд газартай холбоотой гомдлууд их ирж байгаа. Гэхдээ бидэнд харъяалагдах асуудал биш шүү дээ. Мөн Засгийн газрын тогтоолоор Зайсангийн аманд оршин суурьшиж байгаа иргэдийг тусгай хамгаалалтын газраас хасах, Улаанбаатар хот руу шилжүүлэх нэгдсэн том ажил яамд […]

Трансжендер мисс Б.Солонго эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо

Трансжендер бүсгүйчүүдийн ГОО САЙХНЫ ОЛИМП-д “ТОП-10”-т шалгарав Монгол улсад саяхан болтол бэлгийн цөөнх, гомо, транс жендер, лесби гэх тодотголтой хүмүүсийг эвэртэй туулай харсан мэт хачирхан хүлээж авдаг байсан цаг саяхан. Харин сүүлийн үед тэдний эрх ашгийг хамгаалах янз бүрийн холбоо байгуулж, тэдний тухай мэдээллийг иргэд ч тэгтлээ гайхаж, балмагдаж хүлээж авахаа болиод байгаа. Тодруулбал Дэлхийн […]