Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

БНМАУ-ын хошой баатар, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Оросын Холбооны Улсын ‘’Эх орноо хамгаалагчид’’-ын өдрийг тохиолдуулан Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын арга хэмжээнд Батлах хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр […]

15 настай Алина Загитова эх орондоо анхны АЛТАН МЕДАЛЬ-ийг авчирлаа

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 15 настай Алина Загитовагийн хүртсэн алтан медаль нь Олимпийн туган дор оролцож байгаа Оросын багийн анхны алтан медаль болж байна. Тэрээр спортын гэр бүлд өссөн. Эмэгтэй дүү нь уран гулгалтаар хичээллэж байсан. Аав Илназ Загитов улын хэмжээнд хоккей тоглодог, мөн хоккейн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Алина 6 настайдаа спортод хөл тавьсан […]

Монгол улсын мөсөнд авиралтын шигшээ баг ОХУ-ыг зорилоо

Монгол Улсын мөсөнд авиралтын шигшээ баг ОХУ-ын Киров хотод ирэх гуравдугаар сарын 2,4-нд болох Дэлхийн цомын тавдугаар цуврал тэмцээнд оролцохоор ОХУ-ын зүг хүлгийн жолоо заллаа. Үүнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Д.Энхбаатар, Д.Отгонхүү нар өрсөлдөнө. Дээрх тамирчдаас спортын мастер Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар нь цагаан сарын өмнөхөн болсон дэлхийн цом, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл […]

Төрийн байгууллагуудыг ЯАРМАГТ нүүлгэх шийдвэр гарлаа

Засгийн газрын хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. НИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармаг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав. Энэ нь хотын төвийн хэт […]

ПЁНЧАН-2018: Хоккейн эрэгтэйчүүдийн хагас шигшээд Германчууд шалгарлаа

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх багуудын нэр бүрэн тодорлоо. Хагас шигшээд Чех, Канад болон Оросын олимпийн шигшээ багууд шалгарч үлдээд байсан бол сүүлийн эрхийг Германы шигшээ баг авсан билээ. Германы шигшээ баг дунд шөвөгт олимпийн хошой аварга хүчирхэг Шведийн багийг нэмэлт цагт буулгаж авснаар түүхэндээ гурав дахь удаагаа олимпийн наадмын […]

Япон, Монголын Олимпийн хорооны төлөөлөгчид ПёнЧан хотноо уулзалдав

“Пёнчан 2018” наадамд оролцож буй Монголын шигшээ багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар Японы Олимпийн Хорооны төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийжээ. Японы Олимпийн Хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ц.Такеда болон Японы Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн К.Мурацу нар манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ энэ үеэр Японы талтай […]

Монголын уран зураач бие даасан үзэсгэлэнгээ Швейцарьт нээлээ

Монголын уран зураач Э.Отгонбаярын “Зураг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн 2018 оны 2 дугаар сарын 10-нд Швейцарийн Цюрих хотын “АВ43 Contemporary” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Нээлтэд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн оролцож хэлсэн үгэндээ Монголын уран бүтээлчийн зургийн үзэсгэлэнд ирсэн хүмүүст талархлаа илэрхийлэн зураачийн талаар танилцуулга хийж, Монгол, Швейцарийн хоёр талын харилцаа, ялангуяа соёлын харилцааг хөгжүүлэх […]

ТООЛЛОГО: Монгол улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын комиссын анхдугаар хурал боллоо. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргаллаа. Хурлаар “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах тооллогын Улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, Улсын комисст мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Үндэсний статистикийн хороонд үүрэг болголоо. Мөн аймаг, нийслэлийн тооллогын […]

Монгол улсад байгаа гадаад иргэдээс Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авч эхэллээ

Гадаадын иргэдийн жолооны үнэмлэх солих Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэн авч байгаатай холбоотойгоор Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд тус шалгалтын 200 асуултыг Хятад, Солонгос, Япон, Орос, Англи хэл дээр хөрвүүлж хамтран ажиллах хүсэлтийг албан бичгээр хүргүүлснээр гадаадын иргэдээс жолоодох эрхийн цахим шалгалтыг дээрх хэлний сонголтоор авах боломжийг бүрдүүлж хэрэгжүүлэн ажиллаа. Жолоодох эрхийн […]

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК мэдэгдэл гаргалаа

МИАТ   ТӨХК   нь   Олон   улсын   иргэний   агаарын   тээврийн   холбоо   (IATA)-ны Аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудитын шалгалт (IOSA), газрын үйл ажиллагааны аудитын шалгалт (ISAGO), Европын холбооны нисэхийн үйл ажиллагааны агентлагын EASA-ийн   стандартуудыг   бүрэн  хангасан,   дэлхийн   төвшинд   хүрсэн,  аюулгүй, найдвартай үйлчилгээтэй үндэсний агаарын тээвэрлэгч компани юм. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК сүүлийн 3 жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж,   зардал   […]