Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Дэлхийн хамгийн “ХУРДАН” хурим Хятадад болжээ

Хүний амьдралын хамгийн чухал үйл явдлын нэг болох хуримын ёслолыг хосууд хэдэн сарын турш төлөвлөж, бэлддэг билээ. Тэгвэл Хятад улсад дэлхийн хамгийн богино хугацаанд үргэлжилсэн хурим зохион байгуулагдсан байна. Хосууд ердөө 15 минутын хугацаанд л гэрлэх ёслолоо хийж, хуримын тангаргаа өргөсөн байна. Цэргийн алба хаадаг Ченг Лианг ээлжит чөлөөгөөрөө гэртээ ирж ийнхүү дурлалт бүсгүйтэйгээ гэрлэсэн […]

ФОТО: ПёнЧан 2018 Олимпийн ШИНЭ ОД 17 настай

Сноуборд эмэгтэйчүүдийн Halfpipe төрөлд АНУ-ын 17 настай Клой Ким алтан медалийн эзэн боллоо. Солонгос гаралтай Клой 4 настайгаасаа сноубордоор хичээллэж эхэлсэн, 6 настайдаа анх уралдаанд орж байсан. Аав нь охиноо энэ спортоор явуулахыг хүссэн учраас үргэлж түүнийг хамт авч явдаг байжээ. Клой Ким: “Би анх оролдож эхэлж байхдаа итгэлгүй байсан, гэхдээ илүү хичээллэх тусам сайжирч […]

Хосгүй үнэт бүтээл “Монгол данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй “Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Энэхүү гэрэлт хөшөө нь “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй юм. […]

Олимпийн наадамд анхны сэргээш хэрэглэсэн тохиолдол гарлаа

“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадам амжилттай үргэлжилж байна. Энэхүү наадамд оролцож байгаа Японы шорт трэкийн тамирчнаас сэргээш илэрсэн тухай өчигдөр орой Киодо Ньюс агентлаг мэдээлжээ. Тус улсын түүхэнд анх удаа өвлийн олимпийн тамирчин сэргээшнээс болж хасагдаж байна. Сэргээш хэрэглэсэн гэх 21 настай тамирчин Кэй Сато нь эрэгтэйчүүдийн тэшүүрийн 5,000 метрийн буухиа уралдааны багийн гишүүн бөгөөд […]

Орос залуус ХАМТРАН АМЬДРАХЫГ илүүд үзэж байна

Гэр бүл зохиох асуудал нь үндэстэн бүрт тулгамдсан асуудал болоод байна. Гэр бүлийн бат бэх харилцаа байхгүйгээс салалт, хүүхэд өнчрөх гээд олон асуудал үүнээс улбаатай. Тэгвэл гэр бүлээ баталгаажуулах тийм ч шаардлагатай зүйл биш гэж ОХУ-ын ВЦИОМ төвийн судалгаанд оролцсон хүний тал хувь нь үзсэн байна. Гэрлэлтээ батлуулалгүйгээр амьдрахыг хүсэгчид улам олширч байгааг тус төв […]

Оффшор бүс дэх компаниудын мэдээллийг хэрхэн олж авах вэ

Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум өнгөрсөн хугацаанд 55 нууц бүс нутгуудад бүртгэлтэй 680,000 аж ахуйн нэгжийн мэдээлэл бүхий Мэдээллийн сан https://offshoreleaks.icij.org/  бий болгосон билээ. Мөн ирэх долоо хоногуудад уг мэдээллийн санд нэмэлт мэдээллүүд орно. Тус мэдээллийн сангаас дараах гурван аргаар үр дүнтэй хайлт хийж болно. Үүнд: Мэдээллийн санг татаж аван өөр эх сурвалжуудтай харьцуулах […]

Казах үндэстний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг харуулсан “БҮРГЭДИЙН БАЯР” болно

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар иржээ. Тус арга хэмжээний гол зорилго Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн. Бүргэдээр ан хийх уламжлалыг […]

Сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын талаар “The Japan Times” сонинд ярилцлага өглөө

Уул уурхайн салбарын  талаар ойрын хугацаанд болон ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, Монгол Японы найрамдалт харилцааны түүх, харилцаагаа өргөжүүлэх зорилтын тухай тэдний асуултад хариуллаа. Монгол-Япон улс хоорондын харилцаа тогтоосны 45 жилийн ойн баяр энэ сард тохиож байна. Иймээс хоёр орны парламентын бүлгийн даргын хувьд Япон улсын Монголын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. […]

БИЧЛЭГ: Оросын нисэх онгоц осолдож, 71 хүн амь эрсэджээ

Саратов Айрлайн компанийн А-148 онгоц  Москва хотын Домодедова нисэх буудлаас Орск хотруу  нисэх замдаа сүйрч, зорчиж байсан бүх хүн амиа алджээ. 65 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн бүхий “Антонов-148” нисэх онгоц Москвагийн Домодедово нисэх онгоцны буудлаас Оросын баруун нутгийн Оренбург мужийн Орск хот руу явж байгаад осолдсон байна. Оросын Онцгой байдлын яамны албаны хүн мэдэгдэхдээ “Домодедово нисэх онгоцны […]

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров “БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ”дэвшүүллээ

Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-ыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж мэндчилгээ ирүүлэв. Мэндчилгээнд Монгол, Оросын Стратегийн түншлэлийн найрсаг харилцааг цогцоор нь өргөжүүлэн хөгжүүлэхийн сацуу, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чиглэлд ойр дотно хамтран ажиллахын төлөө байгаагаа Гадаад хэргийн сайд С.Лавров илэрхийлжээ.