Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Өмнөговь аймгийн иргэд СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ авах төвтэй боллоо

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилгоор “Гэр бүлийн боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” төвийг байгуулах тухай төлөвлөсөн байдаг. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын долоодугаар баг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тус бүр “Гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-ийг байгуулж, […]

Дэлхийн аварга Ц.Амарбаясгалан “Японы дэмжээнд” гарна

Мэргэжлийн кик бокс, муа-тай боксын дэлхийн аварга “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан ирэх бямба гарагт Японы “Shoot boxing” тэмцээнд оролцоно. Есөн жил рингэд гараагүй тэрбээр цахим хуудастаа “Би Японы дэвжээнд ойрд гарсангүй. Харин одоо энэ нөхөртэй тулалдахаар боллоо. Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх юм” гэж бичээд өрсөлдөгчийнхөө зургийг тавьжээ. Тэр нь эзэн орны тамирчин Хокүто Кэнтаро […]

НЗД-ын орлогч болон дүүрэг, харьяа агентлагийн удирдлагуудтай гэрээ байгууллаа

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нийслэлийн Засаг даргын орлогч нартай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төсвийн тухай хуулийн дагуу 2018 оны […]

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэмт хэргийн хохирогч болох вий !

Телефон хэрэглэгчид гадаадын аль нэг улсын дугаараас ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam” гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байна. Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай тул дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг хүргэж байна. […]

Манай улс аж үйлдвэрийн салбарын ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН-тай болно

Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 6000 орчим үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Тэдний мэдээллийг нэгдсэн санд оруулж, түүнд үндэслэн үйлдвэрлэгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх, дэмжлэгийг оновчтой зохион байгуулах зорилгоор аж үйлдвэрийн салбарын Цахим мэдээллийн санг Монголд анх удаагаа бий болгоод байна. Цахим мэдээллийн сангаар дамжуулан дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг […]

Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол боллоо

Өчигдөр  Японы нийслэл Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд Асасэкирюү Бадарчийн Дашнямын зодог тайлах ёслол боллоо. 20 жилийн сүмо бөхийн замналаа ийнхүү төгсгөсөн “Өглөөний улаан луу” цаашид сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох юм.  Японы мэргэжлийн сумо бөхөд хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сумо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. 2000 оны тэргүүн […]

Сар шинийн баярын уламжлалт ёсон

Ууц тавьдаг “уралдаан” Богдын үеэс эхлэлтэй Хүрээний эргэн тойронд Богдын шавийн таван хошуу одоогийнхоор нийслэл хүрээг тойрсон Дундговь, Өвөрхангай, Булган, Төв аймгийн хэсэг хүмүүс Богд эзэндээ ууц өргөдөг заншилтай байж. Гэтэл энэ нь сүүлдээ хүрээнээсээ халиад, ялангуяа Богдын шавь болон хүрээний баячуул их бага гэлтгүй, бие биедээ баярхах, үнэрхэх маяг үзүүлж, бүх айл ууц тавьдаг […]

Агаарын бохирдол ҮРГҮЙДЭЛД хүргэх аюултай

Америкийн Бостоны их сургуулийн эрдэмтэд ийнхүү мэдээлсэн байна. Эл шалтгаанаас болж ялангуяа охидын биед өөрчлөлт гарч, сарын тэмдгийн мөчлөг хэлбэлзэхэд хүрдгийг онцолжээ. Үүнээс улбаалан алсдаа үр хүүхэдтэй болж чадахгүй уршигтайг ч анхааруулав. Дашрамд дуулгахад, Хятадын эрдэмтэд эр бэлгийн эсийн хөгжилд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдгийг саяхан мэдээлж байсан. Тэгвэл охидын бие махбодь хорт хий, утаанд “буртаглагдсанаар” […]

Лэди Гага ӨВЧНИЙ УЛМААС аялан тоглолтоо цуцлав

Америкийн алдарт дуучин Лэди Гага  Европын улс орнуудад хийхээр товлоод байсан 10 тоглолтоо өвчний улмаас цуцлах шийдвэр гаргажээ. Лэди Гага өчигдөр “Твиттер” хуудастаа “Би шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалж буйдаа харамсаж байна. Эмчийн зөвлөснөөр би эмчилгээ хийлгэж, гэртээ амрах зайлшгүй шаардлагатай болоод байна” гэжээ. Дуучин бүсгүй “Joanne World Tour” дэлхийн аялан тоглолтынхоо хүрээнд энэ ням гарагт […]

Элсэлтийн ерөнхий шалгалтын ЦАХИМ БҮРТГЭЛ өнөөдөр эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр 09.00 цагаас эхэллээ. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдах юм. Энэхүү шалгалтад 2018 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой . Бүртгүүлэгч бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх юм. Шалгалтын […]