Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ЖЕНДЭРИЙН ТЭГШ ЭРХ-ийн асуудлыг Эрүүл мэндийн бодлогод тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Жендэр ба хөгжил” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Эрүүл мэндийн яамыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн уг арга хэмжээнд оролцож, Эрүүл мэндийн салбарт баримтлах жендэрийн бодлогын […]

Өмнөговь аймагт “Ингэний айрагны баяр” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Сар шинийн өмнө иргэдийн сүү, цагаан идээний хэрэглээг хангах, малчид үйлдвэрлэгчдээ дэмжих, Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор “Ингэний айрагны баяр” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил 14 дэх удаагаа тус арга хэмжээг зохион байгуулж байна. Сүү, цагаан идээ, ааруул, шүүрмэг, өрөм, тос, ингэний айраг, хэвийн боов, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа өнөөдөр […]

ФОТО: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол ардын намын гишүүд, дэмжигчид болон жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч, гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Монгол Ардын Намаас санаачлан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийг дэлгэн харуулсан үзэсгэлэнгийн нээлтээр ойн арга хэмжээ эхэлж байна. Үзэсгэлэнийн нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн […]

409 дүгээр анги ХОРИГДЛЫН ШИНЭ БАЙР-тай боллоо

409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байрны нээлтийн ажиллагаа 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Ерөнхий […]

ФОТО: Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх сургуульдаа зочилж, сурагчидтай уулзлаа

Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх II дунд сургуульд зочиллоо. Жанжны нэрэмжит энэ сургуулийг Ерөнхий сайд 33 жилийн өмнө төгссөн юм байна. Тэрdээр Д.Сүхбаатарын нэрэмжит танхим, өөрийн сурч байсан ангиар орж, төгсөх ангийн сурагч хүүхдүүдтэй уулзаж ярилцав. Эх орондоо хайртай, эцэг, эхдээ элбэрэлтэй, зөв хүн болох, мэргэжлээ зөв сонгож […]

Ховд аймаг “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-тэй боллоо

Гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн тодорхой 30 байршилд хяналтын камер суурилуулан “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийг шинээр байгууллаа. “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, […]

Япончууд “Super Mario Brothers” тоглоомын сэдвээр КИНО хийнэ

Японы видео тоглоом үйлдвэрлэгч “Nintendo” компани “Illumination Entertainment”-тай хамтран “Super Mario Brothers” тоглоомын сэдвээр кино хийх гэж байна. Энэ талаар тус компани хэвлэлийн хурлаараа мэдээллээ. Киноны продюсерээр “Illumination Entertainment”-ийн ерөнхий гүйцэтгэх захирал, “Мөстлөгийн үе”, “Хэцүү үе ирлээ” зэрэг хүүхэлдэйн киногоороо алдартай Кристофер Меледандри, Мариог бүтээсэн “Nintendo”-гийн захирад Шигэрү Миямото нар ажиллана. “Nintendo” компани Мариогийн тухай […]

Сар шинийн баярын ширээний УУЦ дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна

2018 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна. Овор хэмжээ бага ууцыг зах дээр 150-160 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 180-200 мянган төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 240-280 мянган төгрөгөөр худалдаалж байна. Хэвийн боовны нэг ширхэгийн үнэ дунджаар 2113 төгрөг болж 2017 оны Цагаан сарын баярын […]

Шүүгчдэд зориулсан сургалтад 35 шүүгч хамрагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монголын эрх зүй, эдийн засгийн холбоо”-той хамтран “Хуульд заасны дагуу үүсэх үүргийн харилцаа: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” сэдэвт сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 30-аас 31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 35 шүүгч, 5 эдийн засагч оролцсон бөгөөд Япон улсын Нагояа Гакуин их сургуулийн профессор […]