Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Өвөлжилт хүндэрсэн Өвөрхангайд өвс, тэжээлийн эхний цувааг хүргэв

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх,гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөхөөр орон нутагт ажиллаж […]

Тайванчууд АЛТАН ЗАГАС-ны дүрстэй ЛИПТОН ЦАЙ бүтээжээ

Тайванчууд аяган дотроо алтан загас хөвөхийг харах болжээ.  Амт чанар сайтай басхүү өндөр үнэтэй цай үйлдвэрлэлээрээ алдартай Тайваний компани тун хачирхалтай хэрнээ гайхалтай цайг бүтээгээд байна. Яг л алтан загас мэт харагдах ууттай амтат цай ядаргаа тайлах увидастай ажээ. 25-80 ам.долларын өртөгтэй худалдаалагдаж байгаа цай зарим хүмүүст тун гайхалтай сэтгэгдэл төрүүлж байгаа бол заримд нь […]

Нэрт довтлогч Робин ван Перси “Утрехт”-ийн эсрэг тоглолтод оролцлоо

“Фейеноорд”-доо 14 жилийн дараа эргэн ирсэн Нидерландын нэрт довтлогч Робин ван Перси урьд шөнө “Утрехт”-ийн эсрэг тоглолтод оролцлоо. Тэрбээр 81 дэх минутад сэлгээгээр талбайд гарч, боломжийн тоглолт үзүүлсэн ч харамсалтай нь гоол хийж чадсангүй. Роттердамд төрсөн ван Перси “Эксельсиор”-т хоёр жил хичээллэсний дараа 1999 онд 16 настайдаа Нидерландын “Их гурвал”-ын нэг болох “Фейеноорд”-д элссэнээр мэргэжлийн […]

Барилга байгууламж, тоног төхөөрөмжийг хүлээн авах ажил явагдаж байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 125 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 8.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар шийдвэрлэсэн бөгөөд эд хөрөнгийг хүлээн авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсгийг […]

“Морин хуур-2017” наадмын бүртгэл ӨНӨӨДӨР хаагдана

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2017” наадмын бүртгэл өнөөдөр хаагдана. Энэ жил 31 дэх удаагаа болох бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт энэ амралтын өдрүүдэд “Pyramid event hall”-д болно. Одоогоор 80 гаруй бүтээл бүртгэгдээд буй уг наадам мэргэжлийн, нийтийн, страд гэсэн гурван төрөл өрсөлдөх агаад нэг уран […]

Япончууд ухаалаг хувцасны шүүгээ бүтээжээ

Гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчилсөн нэгэн гайхалтай ухаалаг төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Энэ бол ямар ч төрлийн хувцсыг эвхэж, тавиур дээр хураан, өрж тавьдаг ухаалаг хувцасны шүүгээ юм. Технологийн энэ эрин үед хүний бодол, санааг биелүүлэгчид бол шинийг санаачлагч зохион бүтээгчид юм гэдгийг энэ бүтээл харуулж чадлаа. Японы “Panasonic” компанийн “Daiwa House” салбар “Seven Dreamers” […]

“Пёнчан-2018” Өвлийн олимпийн бамбар анх удаа монголчуудын гараар дамжин буухиалжээ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг өвлийн олимпийн бамбарыг буухиалсан анхны Монгол хүнээр  “Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан болсон нь өнгөрсөн долоо хоногийн содон үйл явдлын нэгээр тодорлоо. Тэрбээр олимпийн галт бамбар буухиалан гүйхдээ “Энэхүү арга хэмжээнд оролцох болсондоо туйлын их баяртай байна. Олимпийн бамбар эртний Грекээс ирсэн. Солонгос улсад 101 өдөр аялах бөгөөд 9 […]

БИЧЛЭГ: Өнөөдөр АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны 1 дүгээр сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх бодлогын чанартай үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд […]

Улсын харцага цолны хүндэтгэлийн 256 БӨХИЙН БАРИЛДААН энэ сарын 28-нд болно

Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн 256 бөхийн барилдаан энэ сарын 28-нд болно. Уг барилдааныг “Жем интернейшнл”-эээс ивээн тэтгэдэг билээ. Сонирхуулахад тус барилдааныг 2006 оны дөрөвдүгээр сарын 23-нд анхлан зохион байгуулж, харцага цолтны зөвлөлийг байгуулж, даргаар нь тухайн үеийн хамгийн отгон харцага Д.Рагчааг (улсын гарьд) сонгож […]

Уул уурхайн Сайд Д.Сумъяабазар Давосын эдийн засгийн чуулганд оролцож байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Давосын эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаан болох “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалтад оролцож, Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар хөрөнгө оруулагчид, сонирхогч талуудад мэдээлэл өглөө. Чуулга уулзалтын дараагаар ОХУ-ын Шадар […]