Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Үндэсний номын сангийн ШИНЭ БАЙР-ыг түргэвчлэхийг хүслээ

Үндэсний номын сан нь 1921 онд Судар бичгийн хүрээлэн нэрээр сууриа тавьсан, анх 500 номтой байхаар төлөвлөж барьсан бол эдүгээ гурван сая гаруй номтой болсон, 82 ажилтантай гэж тэрбээр танилцуулав. Хамгийн тулгамдсан асуудлынхаа талаар номын сангийн даац хэтэрсэн учир 2014 оноос эхлэн шинээр барьж эхэлсэн барилгыг богино хугацаанд ашиглалт оруулах, жил бүр ном худалдаж авдаг […]

Хүйтний эрч сарын сүүлчээр өдөртөө СУЛАРНА

Хүйтний эрч сарын сүүлчээр өдөртөө суларна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газрын  Цаг уурч  Э.Энхзаяа хэллээ. Энэ сарын  26-нд нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 7-12 метр. […]

“iHOLA!” сэтгүүлийн нүүр хуудсыг Кристиано Роналдогийн гэр бүл чимжээ

Кристиано Роналдо үргэлж л сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлж явсан нэгэн. Гэхдээ найз бүсгүй гэдэг албан ёсны гуншинг ганц Ирина Шейк л зүүж явсан. Алдарт хөл бөмбөгчин нэг л өдөр амрагийн явдалдаа цэг тавьж, даруухан бүсгүйг эхнэрээрээ сонгож 4 хүүхдийн эцэг болоод байгаа билээ. Тэгвэл оны өмнөхөн охинтойгоо хамт алдарт “iHOLA!” сэтгүүлийн нүүрийг чимжээ.  

УБ хотын Өвлийн наадмаар цана, нохой чаргаар гулгавал 50% ХӨНГӨЛӨЛТ үзүүлнэ

Жил бүр хаврын эхэнд сард Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатар өвлийн наадам”-ыг хоёрдугаа сарын 03, 04-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн аялал жуучлалын газраас бэлтгэлээ. Наадмын үеэр зохион байгуулагддаг арга хэмжээ нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд уламжлалт арга хэмжээний хэсэгт үндэсний урлагийн […]

Өвлийн хүйтэнд хүүхдээр ХУРДАН МОРЬ унуулах нь зөв үү…

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Засгийн газарт зөвлөмж хүргүүллээ. Тус зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр […]

Бөхчүүдийн “Хийморь далласан аялгуу” концерт болно

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Хийморь далласан аялгуу” тоглолтод бөхчүүд оролцож, ая дуугаа өргөдөг билээ. Уламжлал болсон уг тоглолт ирэх хоёрдугаар сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болно. Монгол бөхийн өргөөний 20 жилийн ойд зориулсан бөхчүүдийн урлагийн тоглолтод сайхан дуулдгаараа алдартай улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага А.Бямбажав, О.Хангай, […]

Монгол улсын гурван сая дахь иргэн болсон Х.Монголжин охин ГУРВАН НАС хүрлээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн болж мэндэлсэн Х.Монголжин охин өнөөдөр гурван нас хүрч байна. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд одоогоос гурван  жилийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 08.27 цагт Э.Хатанболдын эхнэр Г.Аззаяа амаржиж, Монгол Улс гурван сая иргэнтэй болсон юм. Засгийн газрын тогтоолын дагуу гурван сая дахь иргэнийг хоёр өрөө байр […]

100 айл орчимд төвлөрсөн БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХ-ыг үе шаттай НҮҮЛГЭНЭ

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Холбогдох санал дүгнэлтийг ирэх сарын 15-ны дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг ажлын хэсэгт даалгав. Мөн […]

Баянзүрхчүүд 4 дэх жилдээ ‘’Донор’’-ын эгнээнд нэгдэв

Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Донор’’-ын өдөрлөгийг амжилттай зохион байгуулав. “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя’’ уриан дор Баянзүрх дүүрэгт 4 дэх жилдээ зохион байгуулсан өдөрлөгт Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын мэргэжилтнүүд болон иргэд идэвхитэй оролцлоо. Энэхүү […]

Орон нутгийн замын нөхцөл байдлын мэдээ

Ойрын өдрүүдэд хүйтны эрч чангарч, өдөртөө -32 хэм, шөнөдөө -47 хэм хүртэл хүйтэрч байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд байнгын хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 336-333 км-ийн хооронд цасаар шуурч, зорчих хэсэг нарийссан тул “Хархорин-АЗЗА”-аас ухмалуудын шуурсан хэсгүүдийг цасыг шууж цэвэрлэж, зорчих […]