Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг баталлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Хуулийн төсөлд банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, […]
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Дээрх жагсаалтад Монгол Улс анх удаа багтжээ. Дотоод аюулгүй байдлын яамнаас H-2A визээр нэвтрэх боломжтой 82, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой 81 орныг танилцуулсан байна. […]
Энэтхэг улсад энэ сарын 13-15-ны өдрүүдэд Олон улсын дуу, бүжгийн наймдугаар наадамд оролцсон Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Этүгэн” чуулгын уран бүтээлчид тус улсын Ассам, Баруун Бенгаль мужуудад болон нийслэл Шинэ Дели хотноо айлчлан тоглолт хийв. Шинэ Дели хотын Урлагийн академийн концертын “Камани” хэмээх их танхимд энэ сарын 15-нд тус чуулгын тоглолтыг үзэж сонирхсон урлаг […]
Хойд ба Өмнөд Солонгосын албаныхны уулзалт болж байгаа билээ. Өчигдөр Пёнчаны өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд хоёр орны баг тамирчдыг нэг тугийн дор жагсаах тохиролцоонд хүрчээ. Хоёр орны баг тамирчид аль нэг улсынхаа далбаан дор биш, Солонгосын хойгийн газарзүйн дүрстэй тугийн дор хамт жагсах юм байна. Тэд өмнө нь “Сидней-2000”, “Афин-2004” зуны олимп, “Турин-2006” […]
Өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хорих ял оноов. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт […]
Чамин тансаг, гоё сайхны дээд, мөрөөдлийн гэмээр тансаг даашинзуудыг нь урлагч загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалыг “Гоёлын даашинзны хатанхаан” хэмээн өргөмжилөхөд үгүйсгэх хүн үгүй биз. Тэрбээр Монгол дахь “O couture” хувцас, загварын брэндээ Өвөрмонголын зах зээлд “Cabi” нэрээр нэвтэрч, шинэхэн дэлгүүрийнхээ нээлтийг хийсэн байна. Монгол хүний ур ухаанаар бүрдсэн гайхалтай даашинзнууд, өөртөө итгэлтэй ихэмсэг гоо бүсгүйчүүдийн […]
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевичтэй уулзлаа. Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Эрхэм хүндэт Цыденов Алексей Самбуевич тантай анх удаа уулзаж, танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотод тавтай зочилж, бидний хамтын ажиллагаа шинэ эхлэл тавина гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар Улаан-Үд хотууд нь 1996 онд хамтран ажиллах […]
Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Startup Weekend” арга хэмжээг ирэх сарын 02-04-нд зохион байгуулах болжээ. Шинэ санал санаачлагаа бизнес болгон өргөжүүлэх боломжийг 15-34 насны залууст олгох зорилго бүхий энэхүү арга -хэмжээнд оролцох хүсэлтэй иргэдийг энэ сарын 28-ныг дуустал https://goo.gl/form/MB6xgwHEfs8atDg1 цахим хуудсаар бүртгэж байна. Арга хэмжээнд оролцсон иргэдээс шинэ, уламжлалт бус, […]
2018 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлнэ. Энэ хүрээнд Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn цахим хаягт бүртгэлтэй иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулах ажлыг Татварын ерөнхий газраас зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ebarimt.mn цахим хаягт 655 мянга 245 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 иргэний мэдээлэлд зөрчил гарчээ. Тодруулбал дээрх иргэд овог, нэр, дансны дугаараа буруу эсвэл […]
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Мөн өдрийн өглөө Монгол […]
Саяханы сэтгэгдэл