Саудын Араб улс 35 жил хориглосны эцэст анх удаа өргөн дэлгэцээр кино үзүүллээ. Тэдний кинотеатрт үзсэн хамгийн анхны кино нь Америкийн 2017 онд бүтээсэн “Эможи фильм” хүүхэлдэйн кино болжээ. Үзэгчид зөвхөн кино үзээд зогссонгүй, поп корно хүртэл худалдан авч байлаа. Тус улсад 1980-аад оны эхнээс кинотеатруудыг хориглосон байна. Тиймээс тус улсын иргэд хөрш Бахрейн улсад […]
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас замын цагдаагийн алба хаагчдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, хойшлуулшгүй ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа. Сургалтаар алба хаагчид үүргээ гүйцэтгэж байхдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалж, тээвэрлэж яваа жолооч, зорчигчтой таарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг болон энэ тухай шинээр батлагдан мөрдөгдөж буй хуулиудад хэрхэн […]
УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өчигдөр Харвардын профессор Меган Мурай, MHI (Эм Эйч Ай) төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, профессор Д.Ганмаа нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад мөн тус байгууллагын төслийн менежер, мэргэжилтнүүд оролцов. Меган Мурай нь Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эпидемиологийн тэнхмийн профессор бөгөөд халдварт өвчин, тэр дундаа сүрьеэгийн үүсгэгч, тархвар […]
БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл […]
Монгол Улсын Татварын ерөнхий газраас ”Оюутолгой” ХХК-д 150 сая ам.долларын татварын акт тавьсан тухай мэдэгдэл хүлээж авсан талаараа тус компанийн хувьцаа эзэмшигч ”Туркойз Хилл Ресурс” өчигдөр /2018.01.15/ мэдэгдсэн байна. ”Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс ”Оюутолгой ХХК төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд (Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ), Монгол Улсын хууль дүрэмд заасны дагуу шаардлагатай бүх татвар, […]
Юньань мужийн Жаотун тосгоны бага сургуулийн сурагч сошиалд “мөсөн жаал” гэх нэрээр од болсон. Тарчигхан амьдралтай хэдий ч 100 онооны шалгалтад 99 авч өдөр бүр гэрээсээ сургууль хүртэл 4.5 км хүнд хэцүү замыг алхаж ирдэг нь олныг гайхшируулсан юм. Нүүр нь улайж, үс, сормуус нь битүү цантсан хүүг багш нь өхөөрдөж бас өрөвдөхдөө зургийг нь […]
Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээллээ. Ялангуяа, баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр буюу зарим газраараа цас орж, салхи шуурах ч агаарын хэм энэ сарын 20-ныг хүртэл төдийлөн чангарахгүй. Харин Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр -40 хэм давах хандлагатай байгаа гэнэ. Түүнчлэн энэ […]
Монгол Улсын хүн ам 2017 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж өмнөх оноос 59.8 мянган хүнээр буюу 1.9 хувиар өсчээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 75,734 хүүхэд төржээ. Үүний 74,328 буюу 98.1 хувь нь Монгол Улсад, 1,406 буюу 1.9 хувь нь гадаадад төрсөн гэж Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Төрсөн хүүхэд өмнөх оноос 3,648 […]
БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын […]
2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Архангай аймгийн 12, Баян-Өлгий аймгийн 5, Булган аймгийн 12, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 14, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 9, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 27, Увс аймгийн 17, нийт 10 аймгийн 100 суманд “Цагаан зудтай” […]
Саяханы сэтгэгдэл