Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилт, зорилгоо тодорхойлон жил бүр оны эхэнд удирдах ажилтны цугларалтаа зохион байгуулдаг уламжлалтай. “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт-2018” гурван өдөр үргэлжлэн өндөрлөлөө. Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын […]
Монголын үндэсний циркийн жүжигчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, алтан цомын эзэд болжээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Т.Номуунбаатар ахлагчтай циркийн жүжигчид оролцож, нийт 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараараа өрсөлдөн хамгийн өндөр оноог авсан байна. Монголын циркчдийн хувьд олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс сүүлийн гурван жилийн дотор нэг […]
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, доктор Ж.Чинбүрэн Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдлөө. Ийнхүү доктор Ж.Чинбүрэн Ази тивээс тус академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн дөрөв дэх хүн болж байна. Тэрбээр Монгол, Казакстан Улсад Францын мэс заслыг хөгжүүлж, тус улсын мэс заслын уламжлалыг Монгол Улсад нутагшуулан дэлхийд таниулж байгаа тул энэхүү хүндэт өргөмжлөлийг хүртсэн байна. […]
Энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хууль баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлжээ. Уг барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нарын бөхчүүдээр магнайлуулсан 256 бөх зодоглосон юм. Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын […]
Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог 2018 оны эхний хагаст даргалж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Шадар сайд […]
Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор 2017 оны 12 дугаар сард ЗГХЭГ-ын даргын тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь нас хохирох явдлыг таслан зогсоох санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж гарсан саналыг илтгэх […]
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь тус Ерөнхий сайд Ли Наг Енгийн урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд айлчлах юм. Ерөнхий сайдын айлчлалын зорилго нь гуравдагч хөрш болох БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, […]
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтаа өнөөдөр Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн бол маргааш Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана. Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой уулзах уулзалт маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 15-ны 14 цагт Соёлын төв өргөөнд болно. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд соногчидтой цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсох юм.
Амттан шимттэнд дурладаггүй хүүхэд багачууд, бүр томчууд ч бараг байхгүй л болов уу. Амттангүйгээр амьдралын сайхныг төсөөлөхөд ч бэрх. Гэвч үүнд хүнд хэрэгцээтэй зүйл бий болов уу? Идэхийнхээ өмнө энэ тухай бодож үзэв үү? Жаахан биеэ өвтгөхийг, тэр дундаа шүдний аймшигтай өвчнийг мэдрэхийг хүсэхгүй байгаа бол амттан шимттэнийхээ хэрэглээг багасгахыг зөвлөе. Тиймээс энэ удаа хүний […]
Хятадын хамгийн том цахим худалдааны “Алибаба” групп өчигдөр “2017 оны Оюуны өмчийн эрхийг хамгаалах жилийн тайлан”-гаа олон нийтэд танилцууллаа. Тайланд дурдсанаар зөрчил илэрсэн 240 мянган онлайн дэлгүүрийг хааж, найдваргүй байж болох дэлгүүрүүдийн 97 хувийнх нь онлайн линкийг блоклосон. Мөн өнгөрөгч онд оюуны өмчийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдол 42 хувиар буурч, 10 мянган худалдан авалт бүрээс […]
Саяханы сэтгэгдэл